Сонгинохайрхан дүүрэгт төсвийн шударга хуваарилалт хэрэгтэй
2016.09.26

Сонгинохайрхан дүүрэгт төсвийн шударга хуваарилалт хэрэгтэй

Сонгинохайрхан дүүрэг сүүлийн 20-иод жил өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох тухай зорилт тавин ажилласаар иржээ. Энэ хугацаанд тулгамдсан олон асуудал бий болж хөгжлийн зарим үзүүлэлтээр нийслэлийн бусад дүүргээс хоцрогдсон байна.

Тиймээс хоцрогдлыг арилгаж бусад дүүрэгтэй ижил төвшинд хүрэх, дүүргийн хөгжлийн гарцыг олох үүднээс “Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил” сэдэвт форумыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Форумд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, эдийн засагчид оролцов.

Нийслэлийн хүн амын дөрөвний нэг нь амьдарч байгаа энэ дүүргийн гол асуудал нь төсвийн эрх зүйн зохицуулалт гэж тэд үзсэн байна. Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо нийслэлд хоёрдугаарт ордог Сонгинохайрхан дүүргийн хувьд нэн түрүүнд төсвөө 10 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.

Хөрөнгө,  санхүүжилт хүн амын тоотойгоо ч уялдаж байгаагүйгээс тус дүүргийн хөгжил бусад дүүргээс дөрөв дахин хоцрогдож байгааг дүүргийн удирдлагууд онцолсон.

 Ийнхүү дүүрэг хөгжихгүй байгаа нь өнөөгийн  хэрэгжүүлж буй Төсвийн тухай хуулийн гажуудлаас үүдэлтэй бөгөөд хуульд зааснаар томоохон татварын орлого нь улс, нийслэлийн төсөвт, зарим жижиг аж ахуйн нэгж, найман нэрийн дэлгүүрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байхаар тусгасан нь дүүргийн хөгжлийг хойш нь татаж байгаа гэж тэд мөн үзэж байгаа юм.

Орон нутгийн төсвийг хүндээ зарцуулдаг. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн оны төсөвт долоон тэрбум төгрөг хуримтлуулжээ. Энэ нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн бага орлого гэнэ. 300 мянган хүн амтай тус дүүрэгт хаанаа ч хүрдэггүй учраас нийслэлээс татаас авч үйл ажиллагаагаа явуулж байгаагаа Засаг дарга нь хэлж байлаа.

Нийслэлээс татаас аваад ч тус дүүргийн нэг хүнд ногдох зардал нь 22.9 мянган төгрөг байхаар орлого олдог байна. Бусад дүүрэгтэй харьцуулахад Сүхбаатар дүүргийн нэг хүнд ногдох зардал нь 228 мянган төгрөг буюу Сонгинохайрхан дүүргийнхээс 10 дахин их орлоготой байдаг аж. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэг төсвийн орлогоор долоон тэрбум төгрөг цуглуулж, орон нутгийн зардалд 11 орчим тэрбумыг зарцуулж, үлдсэн хэсгийг нийслэлийн санхүүгийн дэмжлэгээр шийдвэрлэдэг.

Төвийн зургаан дүүргээс нийслэлээс татаас авдаг ганц дүүрэг гэж хэлж болно. Нийслэлээс татаас авдаг болохоор дүүрэгт тулгамдсан хөрөнгө оруулалтын болон бусад асуудлыг шийдэх төсөв мөнгө хүрэлцэхгүй байсаар 20 гаруй жил болж байна. Цаашид энэ хэмнэлээр явбал бидний асуудал улам хүндэрч шийдвэрлэхэд хэцүү болох нь. Тиймээс өөр арга зам хайж олъё гэдэг үүднээс уг форумыг зохион     байгууллаа.

Эхний ээлжид бидэнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, одоогийн төсвийн зардлын шударга хуваарилалт хэрэгтэй байна. Сонгинохайрхан дүүрэг 300 мянган хүн амтай. Тиймээс энэ тоонд таарсан төсөв, зардал байх ёстой. Тэгж байж төвийн бусад дүүрэгтэй ижил төвшинд хүрнэ.

Ижил төвшинд хүрч байж бид дараагийн шатыг ярих ёстой. Эхний төвшинд бидэнд төрийн дэмжлэг, төсвийн шударга хуваарилалт хамгаас чухал” гэв. Түүнчлэн тус дүүрэгт нутгийн өөрөө удирдах эрх мэдлийн хувьд анхаарах хэрэгтэй байгааг тэрбээр хэллээ.

Учир нь, татварын ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг орон нутгийн захиргаанаас үзүүлэх боломжгүй байдаг байна. Хэрэв дүүргийн удирдлагад дээрх эрх мэдэл байдаг бол аж ахуйн нэгжүүдэд татварын таатай ор^цд бий болгох замаар дүүргийн эдийн засагт нэмэр болох арга хэмжээг хиймээр байгаагаа дуулгасан юм. Гэхдээ тус дүүрэгт давуу талууд бий. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг газар нутгийн хэмжээ, хүн амын  тоогоор нийслэлд хамгийн томд ордог.

Энэ давуу талаа ашиглаж бусад чиглэлд хуулийн дагуу бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, иргэдэд өөрийн гэсэн орлогыг бий болгоход нь илүү анхаарч байгаа аж. Орон нутгийн хөгжлийн сангаас дүүргүүдэд 10 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт энэ жил гурав орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.   

Үүнээсээ санхүүгийн хүндрэлээс болж тэрбум орчим төгрөгийг буцааж татсан аж. Энэ мөнгөөр хүүхдийн тоглоомын талбай, худаг, зам засвар гэсэн энгийн зүйлсэд зарцуулахад хүрэлцдэг гэдгийг дүүргийн удирдлагууд хэлж байсан юм. Тус дүүрэгт тулгамдсан асуудал маш их. Наад зах нь сургууль, цэцэрлэгийн паар хагарах гээд олон зүйл бий. Тэр болгоныг Орон нутгийн хөгжлийн санхүүжилтээс тухай бүрт нь шилжүүлэх учиртай.

Гэтэл энэ бүхэнд санхүүжилт хүрэлцдэггүйгээс гадна тус дүүргийн 23 хувь нь орон сууц, 77 хувь нь хороололд амьдардаг. хорооллын иргэдийн олонх нь ажилгүйгээс  орлого бага, амь, орчин муу байдаг ба Тиймээс гэр хороог иргэдийн амьдрах орчин сайжруулах талд анхаарах шаардлагатай байдаг байна. Үүнд мөн л хөрөнгө төсөв шаардлагатай гэд дүүргийн Засаг дарга  байлаа. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнгөрсөн сонгуулийн  Сонгинохайрхан дүү ажилласан.

Энэ хугацаа тус дүүргийн амьдралын төвшин нэлээн доройтсон  байсан. Ажилгүйдэл орлого бага,  сургууль цэцэрлэг, эрүүл мэнд үйлчилгээний хүрэл муу. Ер нь өдөр тутамд наад захын хэрэгцээтэй зүйлс чанарын маш д төвшинд байсан. Мөн бусад дүүрэгтэй харьцуулахад  төсвийн         хуваарилалт хамгийн бага байна. Тиймээс ирэх дөрвөн жилийн төсвийн хуваарилалтыг эсрэг нь захын гэр хорооллыг хөгжүүлэхэд зориулах талд  түлхүү анхаарч ажиллана гэсэн юм.