УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2016.09.05
Татвар нэмж танасны үр дүн энэ онд гарахгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Бадарчийн Жаргалмаа зохиогчийн хөтөлбөрт зочноор орж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дөнгөж сая чуулган маань татварын асуудлаар хуралдлаа. Төсвийн асуудлаар хуралдаж байгаа. Тун завгүй байсан. Цаг зав гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та парламентад суугаа цөөнх болсон гишүүдийн нэг нь байгаа энэ тал дээр таны үзэл бодол сэтгэл санаа хэр байна вэ ?
Парламентийн тогтолцоо олонхитой, цөөнхтэй байдаг. Цөөнх олонхийн бодлогын алдааг засаж залруулах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Цөөнхийн гишүүний хувьд олонхиос гаргаж байгаа бодлогын алдаа гажуудлыг засаж залруулахын төлөө ажиллаж байна.