Хаалттай хурлыг ил болгов
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
2016.09.02

Хаалттай хурлыг ил болгов

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг “Ардын эрх” сонин өнөөдрийн дугаартаа дэлгэсэн. Тэгвэл энэ асуудалд МАН-ын бүлэг ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа илэрхийллээ.

Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа "Төрийн ордонд нууцын зэрэглэлтэй асуудлыг хэлэлцэх боломж хомс болжээ" гэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Хаалттай мэдээллийг яагаад олон нийтэд цацав гэдгийг хуулийн дагуу хянаж өгөх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн албан тоотыг Тагнуулын байгууллагад хүргүүлсэн байна.