Батлан хамгаалах тухай хуулийг баталлаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.09.02

Батлан хамгаалах тухай хуулийг баталлаа

Монгол Улсын Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/; эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдэд танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр асуух асуулттай гишүүн байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 83 хувийн саналаар хуулийн төслийг батлав.