2016.06.02

Бид хамгийн чухал зүйл болох үнэт зүйлээ алдсан

“Цаг үе үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Л.Болд оролцлоо.

...Өнөө үед  эвтэй байн, хуулийн дагуу байх ёстой гэдгийг залуучуудад дутуу өвлүүлчихлээ гэж санагдах юм?

1990 оны залуучуудад хуучин нийгэм үнэт зүйлийг өгч байсан. Социализмыг сайн,  муу янз бүрээр ярьдаг хэдий ч үнэт зүйлийн нийгэм байлаа. Бид түүнээс хойш хувьсгал хийж, янз бүрээр явахдаа хамгийн чухал зүйл болох үнэт зүйлээ алдсан. Төр засаг ийм байдалд хуйвалдан, буглаад л байвал октябрын хувьсгал гарахад нээлттэй болно.

Үнэт зүйлийг бий болгох арга нь үзэл суртал, үзэл санаа гэдэг. Үүнтэй та санаа нийлэх үү?

Үзэл суртал гэдэг тусдаа асуудал.  Үнэт зүйл гэдэг хэн ч халдаж болохгүй, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл байх ёстой. Гэтэл аажим аажмаар дунд сургуулийн хөтөлбөрт хүртэл буруу зүйл бий болсон.

Бидний ирээдүйн эсрэг дайралт хэрэгжиж байна. Тиймээс бид үүнийг таньж, буцаан эргүүлэх ёстой.        

    Дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү