2016.05.30

Улс төрийн өрнөл, тэмцэл, бэрхшээл дундаас МАХН үлдлээ

“Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо.

МАХН-ын мөрийн хөтөлбөр энэ дөрвөн жилийн хөгжилд хэрэг болсон. Цаашдаа ч үргэлжлэх ёстой байх?

“Монголоо аврах таван хувьсгал” нэртэй мөрийн хөтөлбөрийг 2012 онд дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүхий л бололцоог хайж, эрэлхийлсэн. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхүйц хүч байсангүй. Гэхдээ дөрвөн жил цаг наргүй, улс төрийн өрнөл, тэмцэл бэрхшээл дундаас Монгол ардын хувьсгалт нам үлдлээ.  Цаашид Монголоо аврах таван хувьсгалаа улам өргөжүүлж, Сонгуулийн хувьсгал гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна.

Гэхдээ ямартай ч МАХН, өнгөрсөн дөрвөн жилд Монголын засаг төрийн ачаанаас нь үүрэлцлээ. Дүнгээ ард түмэн тавина л даа?

Биднийг дөрвөн жилийн хугацаанд хамгийн их хатуужсан нам болж төлөвшиж чадсан гэж зарим хүмүүс хэлдэг. Бид Засгийн газарт хамтарч орсныхоо  ач холбогдол, үр дүнг үзүүлэх юмсан гэж бодсон. Засаг төр тогтвортой байх нь бидний хийхээр зорьж буй ажлаас чухал. Эдийн засгийн хүндрэлтэй үед  төр засгийг тогтворгүй байлгах нь ард түмний нуруун дээр хүнд ачаа болдог.

Бид ард түмний талд илүү зогсож чадсан гэж дүгнэдэг.

Монголын барилгын хөгжилд юу чухал байна вэ? Цаашид ямар ажлыг хиймээр байна?

                           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү