Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.2 сая франк зарцуулна
Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд амжилттай хэрэгжсэн Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төслийн хоёр дахь үе шат “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өчигдөр боллоо.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахзорилготой энэхүү төслийг Германы СРА зөвлөх компани 2016-2018 онд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймаг болон нийслэлийн хоёр дүүрэгт хэрэгжүүлэх юм. Төслийн нийт зардал болох 2.2 сая швейцарь франкийг Швейцарийн Засгийн газраас гаргаж байгаа гэнэ. Залуусын хөгжил рүү чиглэсэн энэхүү төслийн үр шимийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, Политехникийн коллеж төгсөгчид, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучууд хүртэх аж.
Төслийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс болон Швейцарийн Холбооны Улс 1964 онд дипломат харилцаа тогтоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж байгааг онцлон тэмдэглээд “Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013-2016 оны стратеги нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт төрийн албаны шинэчлэл, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцооны чиглэлээр хэрэгжиж байгаа нь Хөдөлмөрийн Яамны хувьд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа.
Энэхүү стратегийн хүрээнд 2012- 2015 онд хэрэпжсэн Баруун Бүсийн Мэргэжлийн Боловсрол, Сургалтын төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх ажил олгогчид болон олон нийтийн ойлголт, хандлагыг эерэг болгох, мэргэжлиин боловсрол, сургалтын бай- гууллагын сургалтын чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Баруун бүсийн арга зүйн төвийн үйлчилгээг сайжруулах талаар амжилттай ажил- ласныг сайшааж байна” гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд төлөвшин тогтсон “Орон нутгаас үндэсний хэмжээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” болон “Оролцоо хангасан хамтын үйл ажиллагаа”- ны арга барил, хандлагыг Хөдөлмөрийн Яамнаас шилдэг туршлага гэж үнэлж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжйх таатай орчин бии болгох, хэрэгжүүлж буй бодлогыг боловсронгуй болгох, сургалтад хамруулах, ажилд зуучлах, гг.оааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдгийг талууд ярьсан юм.
Мөн “Баруун бүсийн мэргэжил сургалт”,“3алуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” энэхүү хоёр төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэсэн асуудалд гол анхаарлаа хандуулснаар эрэлт нийлүүлэлтийн зохистой харьцааг бий болгох зорилготой бөгөөд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчид болон ажил хайж буй залуучуудын асуудлыг цогцоор шийдэх нөхцөлийг бий болгоход чиглэж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг санхүүжүүлэгч Швейцарийн Хөгжлийн агентлаг болон Төслийн нэгжийн ажилтнууд онцолж байв.