Мал аж ахуйд гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр шингэдэг
2016.05.24

Мал аж ахуйд гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр шингэдэг

Мал дагавал ам тосдоно гэдгийг Б.Дашхүүгийн гэр бүлээс харж болно. Б.Дашхүүгийнх сайн малчны болзлыг хангаж эхнэр нөхөр хоёр хоёулаа Аймгийн сайн малчны тэмдэгээр энгэрээ мялаажээ.

Мал аж ахуй эрхэлж байгаа гэр бүлийн бүх гишүүд үнээгээ саах, малаа хариулах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд өөр өөрсдийн ажилтай. Тиймээс сайн малчин цол тэмдгийг эхнэр нөхөр хоёрт хоёуланд нь өгдөг болсонд тэд баяртай байгаагаа салбарын сайддаа уламжиллаа. Мөн тариалангийн хууль шинэчлэгдэж бүс нутгийн зааг тогтоох тухай тусгаж өгсөн нь малчдад хэрэгтэй зүйлийн нэг байсныг онцолсон юм. Ингэснээр малчид өөрсдийн ногоон тэжээлийн талбайг хамгаалах боломж бүрдэнэ. Малчид тэжээл тарина гэдэг дан ганц мал аж ахуйг дэмжинэ гэсэн үг биш хөрсөнд ч ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс сайшааж байна. Малын хэвэг тэжээлийн үнэ өндөр байсан нь малчдад хүндрэлтэй байсан. Одоо бол нэг дахин буурсан үнэтэй болсон нь малчдад ихээхэн дэм болж байгааг сайн малчин Б.Дашхүү хэллээ. Төрөөс малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж малчны зээлийн хүүг 10% болгож бууруулсан нь бодит амьдралд үр өгөөжөө өгөөд эхэлсэн. Малчид бага хүүтэй 

Мал аж ахуйд гэр бүлийн бүх гишүүдийн хөдөлмөр шингэдэг

Мал дагавал ам тосдоно гэдгийг Б.Дашхүүгийн гэр бүлээс харж болно. Б.Дашхүүгийнх сайн малчны болзлыг хангаж эхнэр нөхөр хоёр хоёулаа Аймгийн сайн малчны тэмдэгээр энгэрээ мялаажээ. Мал аж ахуй эрхэлж байгаа гэр бүлийн бүх гишүүд үнээгээ саах, малаа хариулах, хадлан тэжээлээ бэлтгэх гээд өөр өөрсдийн ажилтай.

Тиймээс сайн малчин цол тэмдгийг эхнэр нөхөр хоёрт хоёуланд нь өгдөг болсонд тэд баяртай байгаагаа салбарын сайддаа уламжиллаа. Мөн тариалангийн хууль шинэчлэгдэж бүс нутгийн зааг тогтоох тухай тусгаж өгсөн нь малчдад хэрэгтэй зүйлийн нэг байсныг онцолсон юм. Ингэснээр малчид өөрсдийн ногоон тэжээлийн талбайг хамгаалах боломж бүрдэнэ. Малчид тэжээл тарина гэдэг дан ганц мал аж ахуйг дэмжинэ гэсэн үг биш хөрсөнд ч ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс сайшааж байна. Малын хэвэг тэжээлийн үнэ өндөр байсан нь малчдад хүндрэлтэй байсан. Одоо бол нэг дахин буурсан үнэтэй болсон нь малчдад ихээхэн дэм болж байгааг сайн малчин Б.Дашхүү хэллээ. Төрөөс малчдыг дэмжих бодлого хэрэгжүүлж малчны зээлийн хүүг 10% болгож бууруулсан нь бодит амьдралд үр өгөөжөө өгөөд эхэлсэн. Малчид бага хүүтэй 

зээл авснаар өөрсдийн аж ахуйн хэрэгцээт зүйлийг авахаас гадна хүүгийн дарамтнаас чөлөөлөгдөж байгаа юм. Мөн малчин өрхийн оюутан хүүхэд нь оюутны хүүгүй зээлд хамрагдаж сургуулиа төгсөөд ажил хийн зээлээ төлөх боломж байгааг ХХАА-н сайд Р.Бурмаа онцоллоо. Саальчин Ж.Мария шар сүүгээрээ хүүхэд багачуудын идэх дуртай цэлцэгнүүр, резинэн чихэр зэргийг үйлдвэрлэх боломж байгааг судлаж бага хэмжээгээр хийж эхэлжээ. Хамгийн гол нь сав баглаа боодлын тал дээр туршлага судлах, мөн импортын бүтээгдэхүүнийг орлох сайн технологи судлаж байгаа юм байна.

Иргэд хэдэн жилийн өмнө буцалтгүй тусламж хүсдэг байсан бол одоо зээл, дэмжлэг хүсдэг болсон. Тиймээс хийж бүтээх хүсэлтэй иргэдээ төрөөс дэмжиж ноосны урамшуулал, тэжээлийн усалгааны трактор, нэг малчин өрхөд 5 хүртэлх сая төгрөгийн зээл олгох зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Малчны зээл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүгийн хөшүүрэг болох ёстойг салбарын сайд хэлсэн юм. ХХАА-н сайд Р.Бурмаа Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2-р багийн малчидтай уулзах үеэрээ малчин Б.Уртнасанд салбарын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулж цаашдых нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.