2016.05.19
Монгол улсаас долоон хөтөлбөр ОУ-д магадлан итгэмжлэгдэх санхүүжилт авлаа
БСШУ-ны сайдын тушаал, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр ОУ-д магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрийг шалгарууллаа.
БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан “Дээд боловсролыг чанартай, чанаргүй гэх зэргээр олон асуудал яригддаг. Тийм учраас дээд боловсролын сургалтын байгууллагууд, тэр дундаа байгалийн ухаан, инженерийн хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас том дэмжлэг үзүүлж 20 хөтөлбөрийг дотоодод, ОУ-д долоон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр болсон” гэлээ.