2016.05.19
Солонгос хэл соёлыг хүүхдүүд сурах боломжтой
Орхон аймгийн Орхон цогцолбор сургуульд солонгос хэлний анхны смарт анги нээгдлээ.
Тус ангийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлагаар БНСУ-ын Кёонги мужийн Хөгжлийн албаны тусламжтайгаар тохижуулсан байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Солонгос хэл, соёлыг хүүхдүүд сурах боломжтой боллоо. Мөн 21 зуунтай хөл нийлүүлэн, ухаалаг систем, ухаалаг самбар, зэрэг тоног төхөөрөмжийг эзэмшиж, англи, орос хэлийг давхар суралцах боломжтой” гэлээ.