Хуулийн өөрчлөлтөөр шүүгч гүйцэтгэх ажил явуулах эрхтэй болсон
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан хоёрхон гишүүний ирцтэйгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснийг та шүүмжилсэн. Энэ талаар тодруулмаар байна?
-Энэ парламентын сонгуулийн хугацаа дуусах гэж байна. Энэ утгаараа ард иргэддээ буян үйлдэж хамгийн сүүлийн чанартай сайн хуулиудаа хэлэлцэж, батлах ёстой. Гэтэл өнөөдөр Хууль зүйн байнгын хороон дээр Д.Ганбат, Ц.Оюунгэрэл гэж хоёрхон гишүүн 11 хүнийг төлөөлж хуралдааныг явуулсан.
Хоёулхнаа хуралдаж байгаа бичлэгийг нь хийсний төлөө намайг “Ногоон малгайтан” гэж доромжиллоо. Ер нь аль ч парламентад сонгууль болохоос зургаан сарын дотор шинэ хууль баталдаггүй.
Өөрөөр хэлбэл, хуучин хуулиа сайжруулж, нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийх маягаар явдаг. Харамсалтай нь өнөөдөр маш ноцтой хуулиудыг хоёр, гуравхан гишүүн хэлэлцээд явж байна.
Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 76 биш долоохон гишүүн суугаад баталчихлаа.
Ес гэдэг тоонд Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёрыг оруулаадбайгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль нь хохирогчийн эрхийг зөрчсөн.
Тодруулбал, хохирогчийн өмнөөс прокурор, мөрдөн байцаагч хоёр хэрэгт холбогдсон, сэжиглэгдсэн этгээдтэй тохиролцох боломжтой хууль баталсан. Энэ мэт ноцтой зүйл олон байгаа.
-Уг нь Хууль зүйн байнгын хороо болоод салбарын сайд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Хууль сахиулах ажиллагааны тухай гээд хууль зүйн салбарт суурь өөрчлөлт хийх чухал хуулиудыг энэ парламент баталлаа гэж яриад байгаа шүү дээ?
-2012 оны гашуун туршлага байдаг.Иргэд өмнөх сонгууль гээд яриад явж байх хойгуур хэсэг популист Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох хуулийг баталж, өнөөдрийн эдийн засгийн хямралыг бий болгосон. Дараа нь тэд уучлаарай, бид хуульд өөрчлөлт оруулсан гэж хэлээд ч нэмэргүй байсан.
Яг үүнтэй адил одоо хүмүүс улс төр, тойрог, нэр дэвших ажил, сонгуулийн сурталчилгаа гэж ярьж байх хойгуур хоёрхон хүн суугаад байнгын хороон дээр хуулиуд батлаад гүйгээд байна. Үүнийг маш аюултай гэж анхааруулсаар байхад намайг хүний эрхийг дээдэлсэн хуулийг эсэргүүцэгч, “Ногоон малгайтан” гэж нэрлэж байна. “Ногоонмалгайтан” гэж ямар утгатай юм мэдэхгүй.
-Үнэхээр сүүлийн үед УИХ-аар хэлэлцэн, баталж байгаа хуулиудын дийлэнхийг хууль, эрх зүйн салбар эзэлж байгаа. Харин салбартаа эерэг өөрчлөлт авчрах эсэхэд хуульч гишүүд зөв дүгнэлтийг хийх байх. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Монгол Улсын эрх зүйн шинэчлэл гэдэг нэрээр хууль хүчний байгууллага тэр дундаа иргэдийн эрх зүйн чадамжаа хангах бололцоогүй болгоод, хүчээр шахсан орчуулгын хуулийг хийж байна. Та нар энэ хуулиа хэнээр орчуулуулсан бэ гэж асуухад Хууль зүйн яам гэж хариулсан.
Гэтэл дээрээс нь яагаад ийм зүйл ярьж байгаа юм гэдгийг Ц.Оюунгэрэл гишүүнд хэлсэн. Ц.Оюунгэрэл гишүүн яагаад үүнд улайраад яваад байна вэ. Өөрөө хуулийн талаар Ач мэдэхгүй хүн шүү дээ. Гэтэл одоо жинхэнэ хуульч болоод суугаад байна. Энэ хүний РR чухал уу эсвэл үнэхээр хүний эрх чухал уу.
Хүний эрхийн зөрчил гарсан тохиолдолд тэр зөрчлийн алдагдлыг хэн ч үүрч чадахгүй. Чадахгүй бол орхи. Чадвал яг зарчим, эх үүсвэрээр нь яв. Бид хохирогчийг хамгаалсан хууль батлах уу. Эсвэл хохироогчийг хамгаалсан хууль батлах ёстой юу. Шүүх хуралдаанд орохдоо хохирогч зөвхөн гэрчийн байр сууриар оролцоно гэж байна.
Энэ юуг илэрхийлээд байна вэ. Энэ мэт асуудалтай зүйл олон бий. Тухайлбал, найман жилээс дээш ял авах гэж байгаа хүн урьдчилан хорих төвд хоригдоно. Шүүгч, прокурор хоёр нийлж байгаад гүйиэтгэх ажил явуулна гэсэн заалт тавьсан.
Шүүгч, прокурор хоёр нийлээд гүйцэтгэх ажил явуулна гэхээр шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажил явуулсан гэдэг гомдол гаргах эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр эцсийнх учраас. Тэгэхээр захиргааны шинжтэй эсвэл албан тушаалтны тодорхой адцааг зохицуулах бололцоогүй болгосон. Шүүгч мөрдөн байцаах ажиллагаа явуудцаг субьект биш.
Шүүгч бол хохирогч, хохироогчийн талын хоорондын мэтгэлцээнээс зөвхөн үнэнийг тогтоох шийдвэр гаргах эрхтэй хүн. Харамсалтай нь шүүгч гүйцэтгэх ажил явуулах эрхтэй болгосон.
-Тойрог, мандатын хуваарилалтаас болоод байнгын хороо, чуулганы хуралдаанд сөрөг хүчнийнхэн идэвхгүй оролцох боллоо. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Сөрөг хүчин чинь эерэг хүчин болсон шүү дээ. Та нар сөрөг хүчин гээд МАН-ын тухай яриад байна. МАН кнопоо өгчихөөд өөрсдөө яваад өгсөн. МАН-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар 500 мянган га газар буюу дорнодчуудыг газар нутаггүй болгох тоггоолыг баталсан хүмүүс.
Яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэхэд нэг нь морио уяад, нөгөөх нь наадамлаад тэр үед байгаагүй гэж ярьдаг Тэгсэн мөрпөө дорнодчууд намайг сонгоно гэж ярьдаг. Салбарын сайд Р.Бурмаагийн хувьд УИХ-ын тогтоолыг биелүүлэх субьект.
Тиймээс сонгогчдодоо хандан энэ удаагийн сонгуулиар эерэг хүчин болон олонх болсон АН-ыг битгий сонгооч. Энэ хүмүүс биднийг тамирдуулж дууслаа гэдгийг хэлж, уриалж байгаа.
- АТГ-ын даргыг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа өчигдөр дуусгавар болж байгааг МАН-ын бүлгийн дарга хэлсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат АТГ-ын даргын асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй гэсэн. Хуулийн хугацаа дуусчихлаа шүү дээ?
-Авлигын эсрэг хуульд АТГ-ын даргыг орлох асуудал байдаггүй. Түр эзгүйд дэд дарга орлоно. Түр гэдэг нь гадаадад томилолтоор явах, өвдөх, ээлжийн амралттай үед дэд дарга орлоно гэсэн үг. тохиолдолд хэн ч орлохгүй. Үүнийг хуулиар зохицуулаагүй байдаг.
АТГ-ын даргын үндсэн чиг үүрэг бол гүйцэтгэх ажлын зөвшөөрөл буюу тагнах чагнах зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгосноор мөрдөн байцаагч нь цаашаа чиглэлээ аваад, прокурор зөвшөөрөл өгдөг. АТГ- ын даргыг чөлөөлөгдөх үед энэ тухай миний бие Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярт маш тодорхой хэлсэн.
Хэнийг, яаж тагнаж, тагнаж чагнах вэ гэдэг урьдчилсан зөвшөөрлийг даргаас авдаг. Гэвч дарга нь чөлөөлөгдсөн. Одоо мөрдөн байцаагч, прокурор хоёр нийлээд хуйвалдаж бусдыг тагнаж, чагнаж байгаа юм биш үү гэхэд асуудалгүй гэсэн.
Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр орж, энэ нь гүйцэтгэх ажлын алдагдал болоод байна гэдэг асуудлыг тавьсан. Өнөөдөр АТГ-ын даргаар хэн нэгнийг томилох асуудлыг би хөндөөгүй. Хамгийн гол нь асуудлыг хурдан шивдэх ёстой.
-Оффшортой холбоотой улстөрчдийн асуудлыг нягтлах ажил АТГ-тай холбоотой юу?
-АТГ-ын даргын үндсэн чиг үүрэг гүйцэтгэх ажилд тодорхой хэмжээгээр зөвшөөрөл өгнө гэдэг чинь оффшоруудын асуудлаар үнийн дүнг нь олон нийгэа илчдэх ёстой гэсэн үг. Сонгуулийн өмнө Өргөдлийн байнгын хорооны даргыг хугацаанаас нь өмнө огцруулаад, АТГ -ын даргыг байхгүй болгож байна гэдэг бол ерөөсөө бодит үнэнийг нийтэд гаргахыг хүсэхгүй байна гэж болно.
Дээрээс нь энэ хүмүүс 300 мянган хүнээс сонгогдцог эрхийг 3000 хүнээс сонгогддог болгоод өөрчилчихлөө. Тэгэхээр хэн мөнгөтэй нь сонгогдоно гээд мөнгө тараах алхам руугаа явж байна. Энэ бүхэнд авлига, албан тушаалын гэмт хэрэг гэхээсээ илүү өнөөдөр төрийн эрх мэдлийг сонгуулиар өөрчлөх, олж авах, төрийн эрх мэдлийг шинэчлэх тэр алхам дээр төрийг хүчгүйдүүлж сонгууль хийх гэж байгаад харамсаж байна.
Намайг Өргөдлийн байнгын хорооны дарга байхад нэр бүхий гадны хүмүүс надад Монголын 47 иргэний оффшорын данс ил болно шүү гэдгийг хэлсэн. Энэ асуудлаар аль ч намын гишүүн, хэн байх нь ялгаагүй алон нийтэл мэдээллийг нь илчилж, үнийн дүн тэр дундаа зорилго чиглэлтэй нь гаргаж тавих гэсэн боловч нэг өдрийн дотор Өргөдлийн байнгын хорооны даргаас чөлөөлсөн.
Одоо ерөнхийдөө асуудлыг улстөржүүлсэн байдалтай харагдаад байгаа. Их Хурлын гишүүний хувьд би нэг л байр суурьтай байгаа. Буянаа нуусан уу, бувраа нуусан уу гэж үгбий. Буянаа гэвэл ашгаа нуусан эсюл ашгаа дахин ашигтай байдлаар хөрөнгө оруулалт хийсэн байж болно.
Бузраа гэдэг нь авлига, мөнгө угаасан гэмт хэрэг. Нөгөө талаасаа тодорхой татвараас зайлсхийсэн байвал бузраа нуусан гэсэн үг. Энэ асуудал аль эртнийх.
-Сонгууль дөхсөн энэ үед оффшортой нэр холбогдсон улстөрчдийн асуудал тайлбар хийх төдийхнөөр дарагдчих вий гэсэн болгоомжлол бий. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах үеэр миний бие нэг зүйлийг анхааруулж хэлсэн. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжээд эхлэхэд оффшорын асуудал гарч ирнэ. Ингэсэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгийг нь хураах уу, ямар байллаар шийдэх ю гэдгийг хөндсөн.
Гэвч Сангийн сайд Болор “Хавар Их Хурлын гишүүдийн сэтгэц өөрчлөгддөг. Шархаданд очиж үзүүл” гэж намайг доромжилсон. Үнэн үгэнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй гэдэг шиг утгагүй байдлаар хандсан.
Одоо энэ хуулийг яаралтай өөрчилж, тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудаа өөрөө сайн дураараа илчлээгүй гэдэг утгаараа мөнгийг нь хурааж авах. Нөгөө талаасаа хууль бус орлогыг улсын орлого болгох өөрчлөлт хийх ёстой. Нэг хүн 100 сая ам.доллар нуусан байна шүү дээ. 200 тэрбум төгрөг бол асар их мөнгө. Энэ мэтээр цааш нь яривал олон хүн бий. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хөрөнгөө ил илчлээд явсан бол ял шийтгэл, татвараас чөлөөлье. Харин бид энэ тухай олсон бол ял шийтгэл, татварыг нь өгье гэсэн хандлагаар хандаж мөнгийг нь хураах нь зүйтэй.