Дутерте: Гэмтнийг гэсгээгч ерөнхийлөгчийн ордонд залрах уу?
Родриго Дутерте
2016.05.17

Дутерте: Гэмтнийг гэсгээгч ерөнхийлөгчийн ордонд залрах уу?

Филиппин улсын ирэх зургаан жилийн өнгийг тодорхойлох сонгуульд сая сая Филиппинчүүд идэвхийлэн оролцож, саналаа өгч байна.

Сонгуульд санал өгөх шалгуурыг давсан бүртгэлтэй хүн амын тоо 100 сая байх бөгөөд тэдгээрийн 55 сая нь шинэ ерөнхийлөгч болон түүний туслахуудаас гадна Сенатын танхимын хагасыг, төлөөлөгчдийн танхимыг бүхэлд нь, орон нутгуудын захирагчаас авахуулаад хотын захирагч, мужийн зөвлөлийн гишүүдийг хүртэл дахин сонгохыг дэмжлээ. Бүгд Найрамдах Филиппин улсын төрийн алба ийнхүү өнгөө солих гэж байна.

Филиппин улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Родриго Дутерте Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших болсноо зарлажээ. Тухайн үед түүнийг ерөнхийлөгч болно гэдэг бодол хэн хүний санаанд багтаж өгөхгүй л байв. Учир нь тэрээр Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын хамгийн том хот болох Давао хотын амбан захирагчийн албыг хорин хоёр жилийн туршид хэл амтайгаар хашиж ирсэн.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс ердөө таван сарын өмнө олон улсын хүний эрхийн Хюман Райтс Уоч” байгууллагаас түүнийг сэжиглэгдэж байсан гэмт хэрэгтнүүдийг шилийн сайн эр болж хөнөөсөн хэмээн буруутгаж байв.

Сонгогчдын хувьд Минданао арлаас нэр дэвшигчдийг хүмүүсийг төдийлөн тоож дэмждэггүй тул гадна тус арлаас төрийн томоохон алба хашдаг хүн хараахан тодорч байсангүй.

БНФУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 9-ний өдөр болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг тоолж, хараахан дуусаагүй байгаа боловч урьдчилсан дүнгээс харахад хотын захирагч Родриго Дутерте шинэ ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байна.

Родриго Дутертегийн хувьд олон хүний хэлж болохгүй гэсэн зүйлсийг байнга хэлдгээрээ олонд танигдсан. Гэхдээ түүний энэ зан чанар болон  Филиппинийн гуравдахь том хотын захирагчаар ажиллаж байсан туршлага нь сонгогчдын итгэлийг олоход тусалсан байх магадлалтай.

....Родриго Дутерте олны өмнө  Хүний эрхийн хуулийг март. Хэрэв би ерөнхийлөгчийн ордонд очих аваас хотын захирагч байхдаа хийж байсан зүйлсээ хийх болно. Хар тамхины наймаачид, зэвсэгт дээрэмчид, юу ч хийж бүтээдэггүй та нар явсан нь дээр. Учир нь би та нарыг үгүй хийнэ. Би та нарыг Миналлагийн буланд хаяж, тэнд байгаа бүх загаснуудыг таргалуулна хэмээн сонгуулийн сүүлийн кампанит ажлын үеэр хэлсэн нь олны төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм...

Мөн түүнчлэн үүргээ урвуулан ашигласан цагдаагийн албан хаагч болон цэргийн хүчнийхнийг хээл хахуулийн хэргээр торны цаана суулгахыг амлаж амжсан. Энэ мэтээр хэн бүхний хэлж чадахгүй зүйлсийг хэлж буй нь түүний кампанит ажлын өнгө төрх болсон билээ. 

Түүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол сэдэв нь хээл хахууль болон гэмт хэрэг байв. Филиппинчүүд өдөр бүр гудамжинд гэмт халдлагад өртөх эрсдэлтэй байдгаас гадна байнга л бага хэмжээний хээл хаууль өгөх шаардлагатай байдаг. Иймээс ч Филиппиний эгэл ардын нүдэнд Родриго Дутерте гэдэг хүн ‘аврагч’ мэт харагдаж чаджээ.

Тэрээр ‘Хүн амины хэргийн уул уурхай, дээрэмчдээр дүүрсэн Давао хотыг Сингапурын жижигрүүлсэн хувилбар мэт цэвэрхэн хот болгон хувиргасан’ хэмээн гэж өөрөөрөө бахархан ярьдаг.

Үүнээс гадна Родриго Дутерте хүмүүсийг дургүйцлийг төрүүлж байдаг хоёр зүйл рүү олж чаджээ.

Нэгд, Филиппин улсын хурдацтай өсөлт, хөгжил хотын захуудад үр шимээ өгдөггүй. 2010 оны сонгуулийн үеэр нийт хүн амын 26% нь ядууралтай гэсэн тоон үзүүлэлт гарч байсан нь одоо хүртэл хэвээр байна. Ядуусын дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг. Гэвч хөдөө аж ахуйн ажил барагтаа олддоггүй. Том хотуудын үйлчилгээний салбар үсрэнгүй хөгжиж, ажлын байр элбэг байх боловч боловсролын түвшин хүрэхгүйгээс ажилд орж чаддаггүй байна.

Хоёрт, Филиппиний давчуу, феодалуудаар дүүрсэн улс төр олны эгдүүцлийг ихэд төрүүлдэг. Тус улсын улс төр нь цөөн хэдэн тооны асар баян, энгийн иргэдээс тусгаарлагдсан Манила гэр бүлүүдээс тогтдог.

Дутертегийн аав нь хотын захирагч байсан хэдий ч энэхүү шидэт тойрогт хамаарагддаггүй, тойргийн гаднаас гаралтай. Маш олон хүний хувьд энэ байдал туйлын хангалттай санагдах тул өөрсдийн саналыг Дутертед өгсөн байна.