Тяньаньмэний талбайн сүүлчийн хоригдол
1989 оны Тяньаньмэний талбайн бослогын хэрэгт холбогдож, шоронд хоригдож буй сүүлчийн хоригдол 27 жилийн дараа шоронгоос гарах гэж байна.
2016.05.06

Тяньаньмэний талбайн сүүлчийн хоригдол

Миао Дешюн нь 1989 онд шоронд хоригдохдоо дөнгөж 25 настай байжээ. Тэрээр шоронд хоригдсоноосоо хойш гадаад ертөнцтэй холбогдолгүй арав гаруй жилийн нүүрийг үзжээ.

1989 оны Тяньаньмэний талбайн бослогын хэрэгт холбогдож, шоронд хоригдож буй сүүлчийн хоригдол 27 жилийн дараа шоронгоос гарах гэж байна.

...Миао Дешюн бол олон нийтийн цуглаанд хамрагдсаныхаа төлөө шоронд хоригдсон 1600 хоригдлын нэг юм. 1989 оны Зургадугаар сарын 4-ний өдөр болсон Тяньаньмэний талбайн бослогыг цэргийн хүчээр нучин дарж байсан биллээ. Уг явдлын үеэр хэдэн зуун хүн амь үрэгдсэн гэсэн таамаглал байх аж...

1989 оны найман сард Хебэй мужаас гаралтай ажилчин ангийн Миао Дешюн гэх залууд дөрвөн найзын хамт шатаж буй танкруу сав шидэж, гал тавьсан хэргээр ял оногдуулав. Тухайн үед цаазын ял авсан боловч хоёр жилийн дараа цаазын ялыг гүйцэтгэх шийдвэр гарчээ. Хоёр жилийн дараа буюу 1991 онд түүний цаазын ялыг хүчингүй болгож оронд нь бүх насаар нь шоронд хорих шийдвэр гарчээ.

Гурав дахь удаагийн шүүхийн тогтоолоор түүний ял хөнгөрч чаджээ. Түүнийг ирэх аравдугаар сарын 15-ны өдөр суллах шийдвэрийг өнгөрсөн гурван сард гаргасан болохыг АНУ-д байрлах хүний эрхийн Дю Хуа сан-гаас энэ долоо хоногт зарлажээ.

Дю Хуа сан”-ийн гүйцэтгэх захирал  Жон Камм мэдэгдэл хийх үеэрээ Энэ мэдээг бид тун таатайгаар хүлээн авч байна. Амьдралынхаа талыг шоронд өнгөрөөсөн тул шоронгоос гарсны дараа энгийн амьдралдаа эргэн ороход нь ихээхэн тусламж үзүүлнэ гэдэг итгэж байна хэмээн өгүүлэв.

Учир нь Миао  хэдийн эрүүл мэндийн хэд хэдэн асуудалтай болсон тул шоронгоос суллагдасны дараа нэлээдгүй хүнд байх нь ойлгомжтой.

Тяньаньмэний талбайн хэрэгт холбогдож, 2003 онд Америкийн хөрөнгө оруулалттай Радио Чөлөөт Ази байгууллагын батлан даалтаар суллагдаж байсан Жан Яньшень түүнтэй нэг өрөөнд хоригдож байжээ. Түүний үзэж байгаагаар Миао өнөөгийн Хятадыг ойлгож, дасан зохицох хүртлээ их зовох бололтой.

Жан Яньшенийн хэлэхдээ Түүнд сэтгэцийн нэлээд хэдэн асуудал үүссэн. Гадаах ертөнцийн амьдралд дастал чамгүй их хугацааг зрцуулна гэж бодож байна. Би хүртэл хөлөө олох гэж хэцүү цаг үеийг туулж ирсэн. Түүний байдал минийхаас долоон дор байна байх хэмээн бодож буйгаа илэрхийлэв.

...Жан Яньшений хэлснээр өдгөө 51 настай Миао гадаад ертөнцтэй холбоо тогтоолгүй удсан. Арав гаруй жилийн өмнө гэр бүл, хамаатан саднаа дахиж ирэхгүй байхыг хүссэн юм. Тэрнээс хойш хүмүүстэй огт холбогдоогүй байна...

Түүний хамт хоригдож байсан хүмүүс түүнийг дүрслэхдээ Маш туранхай залуу буруутай үйлдэл хийсэн гэдгэээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Албадан ажил хийхээс татгалзсан тул гянданд ганцаараа хоригдож байсан хэмээн дурсан ярив.

Тухайн үед хувьсгалын эсэргүү, үймээн дэгдээсэн хэргээр хэдэн зуун хүнийг Хятадын өнцөг булан бүрээс баривчилж, шоронд хорьсон юм.

Гэвч тус бослогын дараа засгийн газрын цэргүүдийн бууны суманд өртөж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн ямар ч нөхөн төлбөр өгч, шударга хандаагүй билээ. Өнөөдөр хүртэл тус хэргийн талаар сөхөх нь гэмт үйлдэлд тооцогдож, байцаалтын өрөөнд дуудагдахад хүргэдэг байна.

Энэ сард БНХАУ-ын удирдагч Маогийн Соёлын Хувьсгал”-ын шав таьсны 50 жилийн ой тохиож байна. Тэртээх 1966 оны таван сард Соёлын хувсгал”-ыг эхлүүлснээс хойш хэдэн арван жилийн туршид үймээн самуун дэгдэж, Хятад орон даяар цус асрагч, хэдэн сая хүний амь эзгүйрсэн билээ.

Стэнфордын их сургуулийн хятад судлаач Андрюв Волдерийн хэлсэнчлэн Тяньаньмэний бослогын яриа БНХАУ-ын коммунист намын дарга нарын хувьд тун таагүй сэдэв аж.

Тэднийг хамгийн ихээр эмзэглүүлдэг зүйл нь 1989 онд болох тун дөхсөн үйл явдал юм. Соёлын хувьсгалтай харьцуулахад маш жижиг хэмжээтэй, богино хугацаанд үргэлжилж, хурдан тогтоон барьсан боловч тухайн үед тус улсын улсын дэглэм үндсээрээ ганхахад тун ойрхон  байсан. Энэ нь тэднийг хамгийн ихээр эмзэглүүлдэг байна.

Эх сурвалж: http://www.theguardian.com/world/2016/may/04/china-release-last-prisoner-tiananmen-square-protests