2006 оноос хойш иргэний хувьцааг алга болгосон тохиолдол гараагүй
2011.03.10

2006 оноос хойш иргэний хувьцааг алга болгосон тохиолдол гараагүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн албаны зөвлөлтэй хамтран Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийж байна. 90 хүний орон тоотой уг байгууллагад одоогийн байдлаар 86 хүн ажиллаж, арав орчим байцаагч гадаадын өндөр хөгжилтэй оронд Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар явжээ. Санхүүгийн зохицуулах хороо нь арилжааны банкнуудад хяналт шалгалт хийх хууль зүйн боломжгүй. Харин хадгаламж зээлийн хоршоог шалгаж зөрчил дутагдалтай бол үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах арга хэмжээ авч ирсэн. Мөн тус хороо 336 хувьцаат компани, 182 ББСБ, 180хадгаламж зээлийн хоршоо, даатгалын 16 компани, амьдралын даатгалын нэг компани, брокер, диллерийн 40 пүүсийг хянаж хариуцдаг. Жилд 300 байгууллагыг шалгаж 22-30 акт бичиж, 27-35 байгууллагад З6-40 сая төгрөгийн торгууль ногдуулдаг аж, Санхүүгийн зохицуулах хороонд хуурамч баримт бичиг ,диплом, төрийн албаны шалгалтгүйгээр ажилд орсон албан хаагч байхгүй гэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хяналт шалгалт Санхүүгийн зохицуулах хороон дээр ирэх долоо хоног хүртэл үргэлжлэх юм байна.


Ажлын хэсгийнхэн Санхүүгийн зохицуулах
хорооныудирдлагуудаас зарим зүйлийг тодруулсан юм.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүнЖатсуурь:
-Иргэдийн банкан дахь мөнгөн хадгаламжидтөрөөс баталгаа гаргах хуульбатлагдсанаасхойш эрсдэлдхэдий хэмжээний мөнгөн хадгаламжтөлсөн бэ?
СХЗХ-ны дарга Д.Баярсайхан:

-Одоогоор "Анод" банкны 119 тэрбум төгрөгийн бондын асуудал бий. "Зоос" банкны хувьд сайн мэдэхгүй ч сүүлийн мэдээллээр 120 орчим тэрбум төгрөгийн бондын асуудал яригдаж байна.

Ж.Батсуурь:
-Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг бодитоор шударга олгож чадаж байна уу?
Д.Баярсайхан:

-Манай хорооны анхаарлыг хамгийн их татдаг асуудал бол хөрөнгийн зах зээл. Иргэд хувьцаа худалдсан байна, ногдол ашиг өгөөгүй гэх зэргээр гомдол санал ирүүлдэг. Хөрөнгийн биржид 336 хувьцаат компани бүртгэлтэйгээс арилжааг нь зогсоосон 126 компани бий. Иргэдэд ногдуулах хувьцааны хэмжээ өсөж байна. 2006 онд дөрөв, 2007 онд найм, 2008 онд 12, 2009 онд 30 тэрбум төгрөгийн ногдол ашгийг иргэдэд хуваарилсан. 2010 оны ногдол ашиг өсөх байх. Компанийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг заавал өгөх зэрэг нарийн заалтууд орсон.

Ж.Батсуурь:
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх болсон. Гэтэл иргэдийн хувьцаанд итгэх итгэл тааруухан, эргэлзээ тээнгэлзээ ихтэй байна. Өмнө нь ягаан, цэнхэр тасалбар тараагаад үр ашиггүй өнгөрсөн. Тавантолгойн хувьцааг иргэнд олгохдоо өмнөх алдааг давтахгүй байх чухал. Энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулах вэ?
Д.Баярсайхан:

-Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсантай холбогдуулж тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс Таван толгой" компани хувьцаа олгохтой холбоотой асуудлаар манай байгууллагад хандах ёстой. Гэхдээ манай хороо хүлээхгүйгээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Сайшаалтай зүйл нь иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Бүх иргэнд данс нээлгэн хувьцаа олгох тооцоо, бүртгэл, судалгааг Үнэт цаасны газартай хамтарч хийж байна. Иргэд хувьцаагаа аваад зогсохгүй хөрөнгийн зах зээлийн харилцагч болох нь чухал учраас аль нэг брокер, дилерийн компанийг сонгосон байх учиртай. Данс нээгдэнгүүт иргэнд хувьцаа очно. Брокер, дилерийн компаниа сонгоод хөрөнгийн зах зээлийн оролцогч болно. Түүнээс биш иргэний хувьцаа алдагдана, худалдагдана гэсэн зүйл байхгүй. 2006 оноос хойш иргэний хувьцааг худалдсан, алга болгосон тохиолдол гараагүй. Үүнээс өмнөх хугацаанд хувьцаа алдагдсан, ногдол ашиг өгөөгүйтэй холбоотой санал, гомдол манай хороонд их ирдэг гэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.