Хот хөрөнгийн биржээс мөнгө босгоно
2010.01.16

Хот хөрөнгийн биржээс мөнгө босгоно

Улаанбаатар хот гэхэд л татварын төлөвлөгөөгөө хичнээн давуулан биелүүллээ ч өөрсдийнхөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах мэдэлгүй улсын төсөвт тушаадаг. Тиймээс энэ байдлаас гарах олон боломжийг тусгасан “Шинэ зууны Улаанбаатар” хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн өөрөө удирдах болон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг үнэт цаас, хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцуулах, шинээр хувьцаа, бонд гаргаж биржээр арилжих замаар нийслэлд томоохон төслүүд хэрэгжүүлэх, нийслэлийн өмчийн тодорхой хэсэгт хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий дэд бүтэц, барилга, авто зам болон нийгмийн чанартай хөрөнгө ихээр шаардагдах хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шинээр хувьцаат компаниуд байгуулах замаар хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгийн эх үүсвэр бий болгох, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийслэлийн өмчит хувьцаат колмпаниудын хувьцааг биржээр дамжуулан арилжих нөхцлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гаргах хөрөнгө оруулалтын зориулалт бүхий дунд, урт хугацааны өрийн бичиг/бонд/-ийн зах зээлийг бий болгон хөгжүүлэх, үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах, Улаанбаатар хотын санхүүгийн корпорацийг шинээр зохион байгуулах ажлын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагууд буюу нийслэлийн өмчит хөрөнгө оруулалтын сан, брокер дилерийн компани байгуулах зэрэг асуудлыг хамтран шийдвэрлэх юм.

Сүүлийн үед орон нутгийг өөрийгөө тэтгэх эдийн засгийн бааз суурьтай байх талаар нилээд яригдаж байгаа. Улаанбаатар хот гэхэд л татварын төлөвлөгөөгөө хичнээн давуулан биелүүллээ ч өөрсдийнхөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зарцуулах мэдэлгүй улсын төсөвт тушаадаг. Тиймээс энэ байдлаас гарах олон боломжийг тусгасан “Шинэ зууны Улаанбаатар” хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн өөрөө удирдах болон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг үнэт цаас, хөрөнгийн зах зээлд идэвхитэй оролцуулах, шинээр хувьцаа, бонд гаргаж биржээр арилжих замаар нийслэлд томоохон төслүүд хэрэгжүүлэх, нийслэлийн өмчийн тодорхой хэсэгт хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий дэд бүтэц, барилга, авто зам болон нийгмийн чанартай хөрөнгө ихээр шаардагдах хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шинээр хувьцаат компаниуд байгуулах замаар хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгийн эх үүсвэр бий болгох, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийслэлийн өмчит хувьцаат колмпаниудын хувьцааг биржээр дамжуулан арилжих нөхцлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотоос гаргах хөрөнгө оруулалтын зориулалт бүхий дунд, урт хугацааны өрийн бичиг/бонд/-ийн зах зээлийг бий болгон хөгжүүлэх, үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах, Улаанбаатар хотын санхүүгийн корпорацийг шинээр зохион байгуулах ажлын хүрээнд хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагууд буюу нийслэлийн өмчит хөрөнгө оруулалтын сан, брокер дилерийн компани байгуулах зэрэг асуудлыг хамтран шийдвэрлэх юм.
 
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.