
2016.05.04
“Ахмадууд цахим орчныг идэвхитэй хэрэглэх нь” компьютерийн 3 дугаар ээлжийн сургалт эхэллээ
"Ахмадууд цахим орчныг идэвхитэй хэрэглэх нь" компьютерийн 3 дугаар ээлжийн сургалт өнөөдөр буюу 2016.05.04-ны өдөр ХУД-ын Албан бус, насан туршийн боловсролын төвд нээлтээ хийлээ.
Сургалтын нээлтэнд "Монголын Ахмадын Чөлөөт Холбоо"-ны тэргүүн Г.Баасан болон Насан туршийн боловсролын төвийн захирал Л.Болортунгалаг нар оролцлоо. Энэ удаагийн сургалтанд 31-73 насны 25 хүн хамрагдаж байна. III ээлжийн суралцагчиддаа АМЖИЛТ ХҮСЬЕ.