Ял эдэлж байсан гадаадын иргэнд виз олгомооргүй байна
2016.04.29

Ял эдэлж байсан гадаадын иргэнд виз олгомооргүй байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Гадаадад амьдарч буй иргэдийн хувьд хамгийн чухал асуудал бол давхар иргэний харьяаллын асуудал байдаг.

Монгол улсын иргэний давхар харьяаллыг хуулиар зөвшөөрөхгүй байх нь зөв. Япон, Хятад улсууд ч давхар харьяалалыг зөвшөөрдөггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “16 насанд хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Монгол хүн бол төрсний гэрчилгээ өгөх хэрэгтэй. Тухайн хүн өөрөө иргэний харьяалалаа сонгох эрхтэй учраас давхар харьяалал гэсэн үг биш.

Гадаадын иргэн тэндээ ял эдэлсэн бол виз өгмөөргүй байна. Захиргааны зөрчилтэй хүнийг ч нэвтрүүлмээргүй байгаа юм. Гадны иргэдийг нэвтрүүлэхэд цагдаагийн газрын тодорхойлолт огт нэхдэггүй. Ингэж болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд “Хамгийн чухал хуулиудыг ярьж байна. Монгол Улсын иргэний харьяалал гэдэг бол дэлхий дээрх өөр аль ч улстай харьцуулалтгүй том ойлголт. Монгол Улсын иргэн бүрт үнэгүй газар өмчлүүлж байна. Энэ болтусгаар тогтнолын хамгийн том үндэс. Бид гадаадын иргэнд өмчлөлд хамрагдах боломжийг нээхийн тулд энэ хуулийг гаргана гэвэл үүнийг дэмжиж болохгүй .

 

Үдээс хойшхи хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.