1995 оноос хойш 58 мянган иргэн Монгол Улсын иргэний харьяалалаас гарсан
2016.04.29

1995 оноос хойш 58 мянган иргэн Монгол Улсын иргэний харьяалалаас гарсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хүн ам цөөтэй Монгол Улс энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 59 мянган иргэн харьяаллаасаа гараад, 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Тэдний 50 хувь эмэгтэй, 40 хувь хүүхэд байна. Иймээс асуудлыг зохицуулах хууль шаардлагатай

УИХ-ын гишүүн А.Бакей “Чухал ач холбогдолтой хуулийн төсөл орж ирсэн байна. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын харьяат болох, харьяалалаа эргэн сэргээх, харьяатаас гарах зэрэг бүх асуудалд тавигдах шаардлага тодорхой байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулийн төслийг дэмжиж байна. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь олон шат дамжлагтай, хүнд сурталтай, шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэхээр нилээн шинэ зүйлүүдийг оруулсан байна.

Иргэний давхар харьяаллын асуудал нилээн төвөгтэй асуудал. 1995 оноос өнөөг хүртэл 58 мянга гаруй иргэд Монгол Улсын иргэний харьяалалаас гарсан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай. Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, хувь нэмрээ оруулах хүмүүсээр хүн амыг өсгөх бодлогыг дэмжиж байна.