2016.04.22

Бодлогын орчин тогтвортой байснаар компани тодорхой мөнгөн урсгалтай байх боломжтой

Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулган боллоо. 

Чуулганд зөвлөлийн гишүүн байгууллагууд цугларч, өмнөө тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, мөн Монголд байгаа бизнесийн боломжуудыг хөндөн ярилцсан байна.

Монголын бизнесийн зөвлөл, ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Энэ жил сонгуулийн жил боловч Сонгуулийн маргааш бизнес үргэлжилсээр байх нь тодорхой. Тиймээс яаж бизнесийг илүү үр ашигтай, өрсөлдөх чадвартай, явуулах талаар хэлэлцэж байна.

Мөн бодлогын орчинг тогтвортой байлгах, бизнесийн орчинг сайжруулах талаар зөвлөмж боловсруулж,  шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэхийг зорьж байна” гэлээ.