Хийсэн ажилтай, хэлэх үгтэй төрийн түшээ
Энэ удаагийн "76:?" буландаа УИХ-ын 2012 оны сонгуулийн 26 тойргийн есдүгээр тойрог буюу Завхан аймгийн хоёр мандатын нэгийг өвөртлөн орж ирсэн УИХ-ын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятавыг онцолж байна.
Амлалт
2012 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хувиасаа амлалт өгч, бие дааж ийм тийм ажил хийнэ гэж хэлээгүй. Ерөнхийдөө намынхаа мөрийн хөтөлбөрийг барьж орсон учраас давуу талтай гэж хэлж болно. Учир нь сонгогдсоныхоо дараа тухайн тойрогтоо хийнэ гэж амласан амлалтаа биелүүлэх гэж бие биеэсээ өрсөн төсөвт мөнгө суулгуулах гэж зүтгэхээ больсон. Тиймдээ ч Я.Санжмятав гишүүн намынхаа мөрийн хөтөлбөрийг гол болгож, сонгуульд оролцсон. Өнгөрсөн дөрвөн жил Ардчилсан нам төрийн эрх барьсан болохоор мөрийн хөтөлбөр нь ерөнхийдөө биелж байгаа гэж дүгнэхэд болно. Мэдээж хэрэг хэн ч өгсөн бүх амлалтаа дөрөвхөн жилийн хугацаанд биелүүлж амжихгүй. Тэгэхдээ л дийлэнхийг нь биелүүлсэн гээд дүгнэчихэд болно.
Ардчилсан нам өнгөрсөн сонгуульд “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэсэн уриатай оролцсон. Хөтөлбөрийн гол зорилтууд нь
-УИХнь Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлагын өсгөх, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг хуульчилна.
-Инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварьп' тогтвортой байлгана
-Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн төвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.
-Цалин тэтгэврийн хэмжээг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмнэ.
-Улсын төсвийн зардлыг хязгаарлаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн эзлэх хувийг 40-өөс илүүгүй байлгана.
-Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналтан дор ил тод явуулна.
-Бусад улс орнуудтай хийсэн давхар татварын гэрээнүүдийг Монгол Улсын эрх ангагт нийцүүлэн шинэчлэх, эсхүл хүчингүй болгоно.
-Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжүүдэд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг өөрт нь буцааж олгоно гэх мэтчилэн амлалтуудьп' мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Үүнээс биелсэн нь ч бий, цаг хугацааны явцад биелэх нь ч бий. Түүнчлэн Я.Санжмятав гишүүний сонгогдсон тойрогт ч бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээд ахиц гарсан. Бүр тодруулбал, төсвийн асуудлыг нааштай шийдүүлснээр Завхан аймгийн бараг бүх суманд бүтээн байгуулалт, урсгал засварын ажлууд өрнөсөн. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэд станцын шинэчлэдтийн ажил, Идэр, Тэсийн голын төмөр бетонон гүүр, Соёлын төийн засвар гэх мэтчилэн бүх суманд тодорхой ажлууд хийгджээ. Хөдөлмөрийн сайдаар ажиллах үедээ давуу эрхээ эдэлсэн гэж болох зүйл нь Завхан аймгийн МСҮТ-ийг өргөтгөж, байр байшинг нь бариулж хүчин чадлыг нь нэмэнгдүүлэн Политехникийн коллеж болгосон. Мөн Тосонцэнгэл суманд 320 хүүхдийн хүчин чадалтай МСҮТ- ийг бариулан ажиллуулсан нь алсыг харсан томоохон хөрөнгө оруулалт болсон. Тиймээс л тойргоо хаялгүй, үргэлж сэтгэл зүрхэндээ байлгаж, санаа тавьж байдаг учраас эрхэм гишүүний амлалт биелжээ гэж дүгнэх гээд байна.
Амжилт
Я.Санжмятав гишүүнийг ерөнхийд нь амжилттай ажиллаж байгаа төрийн түшээ гэж дүгнэхэд нэг их буруудахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүний хамгийн гол үүрэг болох хууль санаачлах ажлаа нэлээд сайн гүйцэтгэж буй. Мөн хуулийн төсөл боловсруулах ажльга хэсгүүдэд оролцож, бас ч гэж байр сууриа хатуухан илэрхийлчихдэг хүн. Тухайлбал, хууль санаачлагч болон бусад гишүүдтэй хамтран Жижиг, дунд үйлдаэрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Газар хөдлөлтийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль зэрэг олон хуулийн төсөлд гар, бие оролцож яваа.
Тээврийн жолооч нарын үгээ хэлдэг бартаа, саад ихтэй Солонгот, Загастайн давааг хатуу хучилттай замтай болгоно гэдэг хэрийн хүний хийх ажил биш
Үүнээс гадна сонгогдсон тойрог болох Завхан аймагтаа гэрэл гэгээгүй байхад Засаг даргаар нь очиж, суманд шинээр шон татан мотор асааж, эрчим хүчийг түгээж, бүх сумдаа байнгын эрчим хүчтэй болгосон гавьяатан. Мөн хүнээ хөгжүүлэх, эрүүл боловсролтой иргэн бий болгох ажльп' эрчимтэй эхлүүлсэн. 2012 оноос Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллахдаа Завхан нутгийг замтай болгох, нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлыг хийлгэхээр хэрэлдэхдээ хэрэлдэж, уралцахдаа уралцсан ажил нь одоо л нэг юм хэрэгжиж байна.
Тээврийн жолооч нарын үгээ хэлдэг бартаа, саад ихтэй Солонгот, Загастайн давааг хатуу хучилттай замтай болгоно гэдэг хэрийн хүний хийх ажил биш. Мөн зүгээр нэг шулуун зам тавихтай адил хялбар ажил биш учраас зардал мөнгө, цаг хугацаа их орох нь мэдээжийн хэрэг. Тэрбээр ‘Тооцоо хийж үзэхээр байгаль цаг уурын бэрхшээл багатай, даваа гүвээгүй замуудыг компаниуд аваад замаа тавьж байгаа. Завхан аймгийн энэ зам дээр хөдөлмөрлөхөд ч бэрхшээлтэй, хөрөнгийн хувьд ч илүү тавихгүй бол болохгуй. Тиймээс үүнийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын урт хугацааны зээлийн хөрөнгийг шилжүүлж, энэ замыг барихаар хоёр ч шийдвэрийг гаргуулж амжсан. Тэдгээр нь энэхүү замын ажлын эхлэл болж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл нийслэлтэй хатуу хучилттай хар замаар холбогдоод байна” хэмээн ярьж байсан юм.
Тэгээд ч зам дагаж хөгжил гэдэг. Тэр ч утгаараа 20 гаруй цаг үүрэглэн, замдаа хонон байж очдог байсан Завхан аймаг руу одоо 8-9 цаг давхиад л орчихдог болсон нь яах аргагүй энэ хүний хийж бүтээсэн ажил, амжилтын тоонд зүй ёсоор тооцогдоно. Дараагийн хийх ажлаа тэрбээр аль хэдийнэ төлөвлөчихсөн бөгөөд Тосонцэнгэлийн баруун дөрвөн замаас Сонгино сум хүртлэх 167 км хатуу хучилттай замын концесийн гэрээг эцэслэж одоо ажил эхлэх гэж байгаа, мөн Хөгжлийн банкнаас санхүүжигдэхээр 27 тэрбум төгрөгийн үлдэгдэл 13 тэрбум төгрөгийг энэ жил суулгаснаар Улиастайгаас Загастай даваа чиглэлийн 67 км зам жилдээ багтаад ашиглалтанд орно.
Энэ ажлыг хийж гүйцэтгэхээр “Насны зам” гэдэг компани ажиллаж байгаа бөгөөд Төсөв хөрөнгийг нь шийдээд, асуудаьп' нь нэг тийш болгоод өгчихсөн байхад нүүр улайхаар юм хийв” хэмээн эрхэм гишүүн шахаж, шаардаж байгаа дуулдана билээ. Угаасаа зарчимч, эхлүүлсэн ажилдаа няхуур нямбай ханддаг нь энэ мэт жишээн дээрээс харагдаж буй биз ээ. Энэ мэтчилэн аймаг, орон нутгийнхаа бэрхшээлтэй хоёр замыг нийслэл хэмээх их айлтай холбочихсон, бусад сумынхаа бага зардал орох 114 км цагаан замыг тавина хэмээн одоогийн Засгийн газрын тэргүүнтэйгээ ярьж тохирчихсон, орон нутгаа хэмээн сэтгэл тавьдаг, аймгийнхаа хамгийн бэрхшээлтэй ажлыг амжуулсан, хийж эхлүүлсэн энэ хүнээ завханчууд дэмжиж эхлүүлсэн ажлыг нь дуусгуулахаа мэдэх байлгүй дээ, эрхбиш.
Түүнчлэн тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа энэ салбарт нэлээд их ахиц дэвшил авчирсан хүн гэж дүгнэж болно. Тодруулбал тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа ажил олгогчдын захиалгаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, 7000 гаруй шижигнэсэн залуусыг эх орныхоо бүтээн байгуулалтад оролцуулахаар бэлтгэл ажлыг хэрэгжүүлсэн. МСҮТ-ийг Хөдөлмөрийн яамны дэргэд авчирч, “Монгол ур чадвар” тэмцээнийг зохион байгуулж, “Дэлхийн ур чадварын олимп”-д залуусаа илгээсэн гэх зэргээр түүний санаачилж, хийж, хэрэгжүүлсэн ажльн' дурьдаад барамгүй. Түүний энэхүү ажлын үр дүнг одоо ч монголчууд харсаар байгаа. Хүн болгон их дээд сургуулийн диплом өвөртлөх гэж биш, мэргэжилтэй чадварлаг ажилчин болохын төлөө зүтгэж байна. Энэ бол яах аргагүй түүний амжилт. Түүгээр ч барахгүй 2011 оны долдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд 999, 2013 онд Аймгийнхаа 90 жилийн ойгоор 2222 морин хуурч хүүхдүүдийн толилуулсан тоглолт өнөөдөр ч монголчуудьш сэтгэлд хадаатай байгаа биз ээ. Дашрамд сонирхуулахад, 2222 хөгжимчин нэгэн зэрэг тоглосон тохиолдол Монголд төдийгүй дэлхийд ч өмнө нь гарч байгаагүй болохоор ийн онцолсон хэрэг.
Мөн оюуны их спорт шатрыг хүүхдэд суурь боловсрол төлөвшил олгох, нөгөөтэйгүүр өв соёлоо хөгжүүлэн уламжлуулах гэсэн зорилгоор ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн нь бас л түүний амжилт. Завхан аймагт хэрэгжиж эхэлсэн гурван тулгуурт бодлогын хүрээнд 2014 онд 9999 шатарч хүүхэд нэгэн зэрэг оюунаа уралдуулсныг Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өндрөөр үнэлж, Олон улсын шатрын холбооны албан ёсны хөтөлбөрт оруулж, Гиннест бүртгүүлнэ хэмээн амласан. Энэ бүх амжилт бол яах аргагүй Я.Санжмятав гишүүнийх. Тэрбээр одоо ч шатрын спортыг хөгжүүлэх, Монгол хүүхэд бүрийг энэ оюуны спортод дуртай болгохын төлөө тууштай зүтгэж яваа хүн. Түүний эхлүүлсэн дээрх ажлууд нь аймаг, сум бүрт түгэн дэлгэрч төрийн боддого болж байна. Тиймээс ч түүнийг хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн хэмээн дүгнэж байна.
Алдаа, тэнэглэл
Я.Санжмятав гишүүний хувьд энд тэнд алдаа гаргаж, олны нүдэнд өртөөд байдаггүй нэгэн. Учир нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэл буюу улстөрчдийг анхнаас нь бэлтгэдэг байгууллагаар дамжсан болохоор хий гаргаад байдаггүй нэгэн гэж хэлэхэд буруудахгүй. Гэхдээ хүн бүхэн өндөг шиг өөгүй байдаггүйтэй адил түүнтэй нэр
холбогдсон алдаа байж болох нэг зүйл нь хүн бүхэнтэй хэт найрсаг харилцах гээд байдаг явдал гэж хэлж болох байх. Мөн эрэгтэй гишүүд дундаа л дэгжин, чамин зүйлээр гангарчихдаг нэгэн болохыг нь парламентын сэтгүүлчид ажсан байдаг. Оюутан байхдаа л шүдээ ярзайтал инээдэг, банзан гитар, хөх жинс гээд тэр үеийн залуучуудын мода, хоббиноос хоцордоггүй байсан тэрбээр одоо ч тэр дэгжин байдлаа алдаагүй нь олны нүдэнд ийнхүү өртдөг бололтой. Үүнээс гадна улстөрч гэдэг утгаараа тэрбээр байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдаанд нэг их үг хэлээд байдаггүй, цөөн үг унагадаг нь түүний алдаа ч байж болох юм. Түүнийг ерөнхийд нь дүгнэвэл нэг иймэрхүү л зан төлөвтэй хүн юм даа.
Ирээдүй
'Түүний ирээдүй тодорхой. Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орох боломжтой ч түүнд хуучин тойрогтоо нэр дэвших бүрэн дүүрэн боломж бололцоо бий. Учир нь эхлүүлсэн ажлаа дуусгах, хийж хэрэгжүүлж буй зүйлүүдийнхээ эцсийн үр дүнг үзэх нь Я.Санжмятав гишүүнд ч, тойргийнх нь сонгогчдод ч хэрэгтэй. Мөн тэрбээр улс төрд хуучин хүн биш, аймгийн Засаг дарга байхдаа ч ажлаа яв цав хийдэг байсан болохоор түүнийг төр түшилцэх хүний нэг хэмээн зүй ёсоор үзэж байна. Тийм болохоор хэлсэндээ хүрдэг, хийж хэрэгжүүлж чаддаг ийм хүнийг төрд гаргах нь зөв юм байна гэдгийг сонгогчид ч ойлгож буй биз ээ. Тийм болохоор энэ жилийн сонгуулиар ч гэсэн зүтгэлтэй, сэтгэлтэй ийм хүнийг дэмжихэд буруудахгүй санагдана.