Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
2016.04.21

Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг  2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. 

Учир нь энэ сарын 21-23-ны өдрүүдэд Ази, Европын түншлэлийн дээд хэмжээний уулзалт манай улсад болж байгаа бөгөөд 50 гаруй орны төлөөлөгч, таван орны УИХ-ын дарга, дэд дарга нар иржээ. 

Тэд төрийн тусгай хамгаалалттай зорчдог хүмүүс учраас аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авсан байна. Зочид төлөөлөгчид өчигдөр шөнөөс эхлэн ирж эхэлсэн бөгөөд Төрийн ордоноос Нисэх хүртэл цагдаа, тусгай хүчний хамгаалалтыг гаргажээ. 

Тодруулбал, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газарт байрлан ажиллах штаб, обьектуудад Онцгой байдлын алба хаагчид томилогдон ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа 
Г.Ариунбуянгаар ахлуулсан штаб ОБЕГ дээр байрлан, бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. 

Мөн эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналт нэмэгдэж, томоохон зах худалдааны төвүүдийг амраагаад байгаа юм. Төрийн ордоны ойр орчим байрлах аж ахуйн нэгж, иргэд цонхоо ойлгож бичлэг хийх, утсаараа зураг авах зэргийг мөн хориглосон юм.