НҮБ-ын суурь конвенцид нэгдэхийг дэмжлээ
2016.04.13

НҮБ-ын суурь конвенцид нэгдэхийг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүллээ.

Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-ийн суурь конвенцид нэгдэн орох асуулыг зөвшилцөж тус байнгын хорооны гишүүд дэмжсэн байна.  

Харин геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэх байсан ч өнөөдрийн хуралдаанд хэлэлцээгүй.

Хуваарт багтсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.