2016.04.15

Монгол орны аюулгүй байдал хангагдсан байх ёстой

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцлоо.

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд бид хойрго байдаг. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой юм бол?

Дэлхий нийт 2015 онд дөрвөн том ажлыг хийсэн. 2015-2030 онд Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийгдэж буй баримт бичиг нь тодорхойлогдсон. Өнгөрсөн оны 9 сард дахин нэг том бичиг баримт болох Тогтвортой хөгжлийн бодлогыг баталсан. Харин 12 сард Цаг уурын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээг баталлаа.

Эрх зүйн бүх актууд бэлэн болсон. Монгол улс гамшгийн эрсдлийг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Тогтвортой хөгжлийн баримт бичигт уялдаж байх ёстой.

Гэнэтийн гамшиг тохиолдоход нөхөн төлөх, даатгах санхүүгийн чадамж хэр байгаа вэ?

Санхүүгийн байгууллагын чадамжийн асуудал надаас хол асуудал. Гэхдээ бид суурийг нь тавих ёстой. Бид зүгээр суугаад байж болохгүй. Хохирол амсахгүй байхын тулд бид бүх зүйлийг хийх хэрэгтэй. Монгол орны сайн сайхны, аюулгүй байдлын төлөөх бүх зүйл хангагдсан байх ёстой. Үүний төлөө гурван сая Монголчууд хамтарч ажиллах ёстой юм.

      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү