2016.04.05

Ахмадууд технологийн чиглэлээр суралцаж байна

МАЧХ “Насан туршийн боловсрол” үндэсний төвтэй хамтран ахмадуудыг мэдээлэл, технологийн сургалтанд хамруулахаар болжээ.

Эхний ээлжинд 200 гаруй ахмад уг сургалтанд сурахаар бүртгүүлсэн байна.

МАЧХ-ны тэргүүн Г.Баасан “Ахмадууд дэлхий нийт болон Монголд болж буй үйл явдлын талаарх цахим мэдээллээс хоцрохгүй байхыг хүсдэг. Мөн өөрсдөө бусад хүмүүстэй саналаа хуваалцахыг хүсэж байна. Харин  үүнд нь  компьютер зайлшгүй хэрэгтэй” гэлээ.