Дорноговийн бизнес инкубатор төвийг бусад аймгуудад жишиг болмоор төв байна гэж Ерөнхий сайд үнэллээ
2016.04.01

Дорноговийн бизнес инкубатор төвийг бусад аймгуудад жишиг болмоор төв байна гэж Ерөнхий сайд үнэллээ

Дорноговь аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус аймгийн бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Иргэд, бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх боломжийг улам нээлттэй, хүртээмжтэй, бололцоотой болгох зорилготой тус төв 2012 онд байгуулагджээ. Энэ хугацаанд 84 хоршоо, нөхөрлөл тус төвд бойжиж, зарим нь компани, аж ахуйн нэгж болон өргөжин үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Өнөөдөр тус төвд 12 хоршоо бойжиж байгаа юм байна.

“Хос уран сүлжээ” хоршоо өдөрт ажлын 500-1000 бээлий үйлдвэрлэдэг бөгөөд аймгийн аж ахуйн нэгжүүд захиалж авдаг. Энэ төвд бойжих гурван сарын хугацаанд түрээс төлдөггүй, бизнесийн сургалтад хамрагддаг нь хөл дээрээ зогсоход ихээхэн тустай байдаг талаар тус хоршооны гишүүн А.Манлайбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Бизнес инкубатор төвд бойжиж буй хоршоо, нөхөрлөлийн үйлдвэрлэл, ажилтай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ төвийг бусад аймгуудад жишиг болгохоор төв юм гэж үнэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.