Сайн мэдээ олонтой наран ургах зүгт
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэг эх орны наран ургах зүг Сүхбаатар, Дорнод аймагт энэ сарын 24-26-нд ажиллав.
Тэрбээр Дорнод аймагт ажиллахдаа хамгийн түрүүнд аймгийн удирдлагуудтай уулзаж, ажилтай танилцсаныхаа дараа “Дорнод аймагт хилийн боомт, агаарын болон төмөр зам гэх зэрэг давуу тал олон байна. Засгийн газар, нутгийн удирдлагууд иргэдтэй хамтран шийдвэрлэх ажлууд ч их байна. Хамгийн гол нь сонгуулийн жил учраас бага улстөржиж, цаг минут бүрийг алдалгүй ажлаа сайн хийгээрэй” гэсэи юм. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих махны экспортын чиглэлийн 12 үйлдвэрийн нэгийг нь Дорнод аймагт барьж байгуулах талаар судалж байгаагаа дуулгаад, 21 аймагт байгуулах Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажлыг эрчимжүүлэх шаардлагагайг хэллээ.
100 мв-ын дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Ерөнхий сайдын Дорнод аймагт ажиллах үеэр шийдэгдсэн нэг томоохон ажил нь 100 мВт-ын дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил байлаа. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компани нь зүүн хоёр аймгийн 30646 айп өрх, 2586 аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хангадаг ба цахилгаан эрчим хүчний хэрэглээний 53 хувинг уул уурхай, газрын тосны компаниуд, 17 хувийг Сүхбаатар аймаг,30 хувийг Дорнод аймаг хэрэглэдэг гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат Ерөнхий сайдад танилцуулаад, Зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангахын тулд дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 100 мВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байгааг уламжилсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Зүүн бүсийн эрчим хүчний системийг өргөтгөх, нэмэгдүүлэх ажил санхүүжилтийн хувьд өөр өөр хувилбар яригдаж байснаас болж хугацаа алдсан. Харин энэ ажлыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон. Засгийн газар, хувийн хэвшилтэйгээ хамтран Дорнод аймгийн зүүн бүсийн 100 мВт-ьш станцын бүтээн байгуулалтын ажлыг энд ондоо багтаан эхлүүлнэ.
Эгийн гол, Багануур, Бөөрөлжүүт, Дорнод аймгийн зүүн бүсийн станцын бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихвэл эрчим хүчний системийн найдвартай байдал, аюулгүй ажиллагаа, хангамжийн асууцал шинэ шатанд гарч ирэх боломж бүрдэнэ гэж харж байна” гэлээ. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэгпээ цаашид эрчимтэй өсөн нэмэгдэх талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцолж байсан бол Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Петрочапна Дачин тамсаг” компанийн одоогийн хэрэпто 14.5 мВт байгаа бол зөсел бүрэн хэрэгжиж эхэлснээр 24.8 мВт шаардлапп ай болно. Сүүлийн хоёр жилийн турш яригдсаны эцэст өнеөлөр шийдлээ олж байгаад талархаж байна” гэсэн юм.
Баянтүмэн сумын цэцэрлэгийг концессын гэрээгээр шийдвэрлэж өгөхөөр амлалаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцсаны дараа өөрийн төрсөн сум болох Баянтүмэнд очиж эрүүл мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Баянтүмэн сумын хүүхдийн цэцэрлэг нь байгуулагдаад 54 жил болж байгаа ч эмнэлгийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа учир хүүхдийн цэцэрлэгийг зориулалтын шинэ байртай болохыг шийдэж өгөхийг хүссэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломжгүй ч концессын гэрээгээр шинэ цэцэрлэг барих асуудлыг судлан шийдвэрлэнэ гэв.
Баянтүмэн сумын хүүхдийн цэцэрлэг нь байгуулагдаад 54 жил болж байгаа ч эмнэлгийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа
Үүний дараа Баянтүмэн сумын, аймгийн сайн малчин Х.Энхбаатарынд зочиллоо. Х.Энхбаатар 1992 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд малаа таван төрлөөр үржүүлж, энэ онд 900 гаруй толгойд хүржээ. Ерөнхии сайдыг очсон өдөр анхны төлөө хүлээн авсан тэднийх энэ хавар 400 гаруй төл хүлээн авах юм байна. Тэрбээр “Хоёр гурван жилийн өмнө 500, 600 малтай байсан, одоогийн 1000 малтай байх хоёрын ялгаа байхгүй байна. Малын гаралгай түүхий эд, махны үнэ ханш бага байгаа нь нөлөөлж байна. Тиймээс малын түүхий эдийн үнийг буулгахгүй, тогтвортой байлгах талаар бодлого баримталж зүүн аймгийн малчдын унд, усны гачаалал дээр анхаарч өгөхийг хүссэн юм.
Ж.Батсуурь: Бичигтийн боомт Монгол улсын хөгжилд томоохон эргэлт гаргана
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Сүхбаатар аймагт хийсэн албан томилолт аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нар болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар эхэллээ. 2012, 2013, 2014 оны шилдэг аймгаар шалгарсан Сүхбаатар аймгийнханд хийж бүтээсэн, ярих зүйл арвин тул Засаг дарга Ж.Батсуурийн илтгэл цаг гаруй үргэлжлэв.
2015 оны эцсийн байдлаар Сүхбаатар аймгийн хүн ам 58.5 мянгад хүрч, 17.1 мянган өрхтэй болсон байна. Аймаг байгуулагдсанаас хойш 1993 онд дөрвөн өрх 1000-аас дээш мап тоолуулж байсан бол 2015 онд хамгийн олон буюу 578 өрх мянгаас дээш мал тоолуулж, шинээр 102 мянгат малчин төрөн гарчээ. Мөн Баруун-Урт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг боловсруулж, 26.5 км авто зам, 17.9 км явган зам, 15 ганогоон байгууламжтай болсон байна. Түүний илтгэлийн үеэр онцолж байсан нэг зүйл нь Бичигтийн боомтын авгозамын асуудал байсан юм. Зүүн аймгуудыг урд хөрштэй холбоход гүүр болж буй Бичигтийн боомтыг Замын-Үүдийн боомтын нэгэн адил үйл ажиллагааг нь өргөтгөж, эдийн заспшн үр өгөөжийг нь дээшлүүлбэл Сүхбаатар аймаг, зүүн бүсийн хөгжил төдийгүй Монгол Улсын хөгжилд томоохон эргэлт гарна гэж харж байна.
Учир нь манайхан Бичигтийн боомтоор 100 гаруй км- ийн зайтай урд хөршийн Улаанхад нэртэй мужаас барилгын материал бага үнээр импортлох боломжтой. Гэтэл Улаанхадаас 300 гаруй км зам туулж Эрээн хотод ирсэн барилгын материалыг Замын-Үүдээр өндөр үнээр оруулж ирж байгаа нь барилгын салбарын үнэ ханшид нөлөөлж, Замын- Үүд боомт ачаалалтай ажиллаж байна. Манай упсаас далайд гарах хамгийн дөт зам нь Бичигтийн боомт. Зөвхөн Замын-Үүдтэй ноцолдоод байлгүй энэ замыг шийдээд өгвөл маш их боломж байна” гэсэн юм.
Мөн тэрбээр Бичигтийн боомтыг хөгжүүлэх, олон улсын транзит тээврийн бус болгох зорилт тавьж аймагтаа хийж буй бүтээн байгуулалт, автозам, спорт цогцолбор, зочид буудлыг олон улсын стандартаар хийж буйгаа дуулгасан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа “Сүхбаатар аймаг бол хөгжлийн загвар болсон аймаг Төсвийн хөрөнгө оруулалтыг хүлээлгүйгээр хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч, хүмүүсийнхээ оролцоог идэвхжүүлэх юм бол ямар үр дүн гарч байна гэдгийг Сүхбаатар аймгийнхан харуулж байна. Ажил хийж буй хүмүүст асуудал бэрхшээл их бий. Засгийн газрын хувьд нөөц боломж сайнгүй байгаа ч ажлаа гүйцэтгэсэн компаниудын хөрөнгийг шийдвэрлэх ажил дээр анхаарч ажиллана” гэсэн юм.
Баруун-Урт хотын хүн амын 30.4 хувь нь орон сууцанд амьдарч байна
Монгол Улсын 21 аймгийн төвөөс хот төлөвлөлтийн тойргийн системээр хөгжих боломжтой нь Сүхбаатар аймаг гэж мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс хотоо таван тойргоор хөгжүүлэх хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж автозам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, орон сууцны бүтээн байгуулалтуудаа хийж эхэлжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Боловсрол” хороололтой танилцсан юм. Энэ хорооллыг барихын тулд 356 айл өрхийн 830 орчим обьектыг нүүлгэн шилжүүлж, 50 га газрыг чөлөөлүүлсэн байна. 'Одоогоор тус хороолол 64 ам метр талбайтай 236 амины орон сууцаас бүрдэж байна гэж аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр хэлж байлаа.
Тус хороололд 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн дотуур байр, Багшийн хөгжлийн төв, номын сан, музей баригдах тул “Боловсрол” хороолол хэмээн нэрлэсэн байна. Тус хороолол барих 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн концессийн гэрээ зарлагдсан тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар хэлсэн юм.
Сүхбаатар аймгийнхан 2009-2014 онд 607 иргэд, байгууллагын 830 шахам обьекг, нийт 62.7 га газрыг чөлөөлүүлж нөхөн олговорт хоёр тэрбум төгрөг олгосон байна. Одоогоор Баруун-Урт хотын хүн амын 30.4 хувь нь орон сууцтай болсон бөгөөд цаашид ч иргэдээ ая тухтай орчинд амьдруулах зорилгоор амины хаус, орон сууц, “Бага дөрвөлж” 1700 айлын жишиг гэр хороолол гэх мэт олон олон ажлыг төлөвлөжээ. Мөн аймгийн төвөөс гадна Баяндэлгэр, Уулбаян, Түмэнцогт суманд 24, Сүхбаатар суманд дөрөв, Эрдэнэцагаан суманд 12 айлын инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгууд баригдаж байгаа юм байна.
Ц.Туваан: 10 хувийн хүүтэй малчны зээлд иргэд ам сайтай байна
Төрийн банкнаас үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй малчин иргэдэд зориулж, гурван шалгууртай 10 хувийн хүүтэй малчны зээлийг олгож эхэлсэн. Тэгвэл энэ зээл хөдөө орон нутагт олгогдоод эхэлсэн байна. Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Туваан Сүхбаатар аймгийн Төрийн банкны үйл ажиллагаатай танилцах үеэрээ “10 хувийн хүүтэй олгож буй малчны зээлд иргэд ам сайтай байна. 30 хувийн хүүтэй
байсан малчны хэрэпгээний зээлийг 18 хувь болгож бууруулсан. 10 хувийн зээл бол үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гурван шалгууртай зээл. Энэ хоёр зээл тусдаа гэдгийг ойлгох ёстой” гэсэн юм. Энэ зээлийн талаар наймдугаар багийн малчин Л.Даваа-Очироос асуухад “Хашаа саравч шинээр барих, худаг гаргах зориулалтаар үйлдвэрийн зээл авах гэж байна. Энэ зээл малчдад үр дүнгээ өгнө гэж харж
байна. Миний хувьд нийгмийн даатгал төлдөг малынхаа вакцинжуулалтыг тогтмол хийдэг, ноосны урамшууллаа авдаг данстай болохоор бичиг баримт бүрдүүлэхэд хоног алдаад сүйд болсонгүй. Зээлээ өдөрт нь авлаа. Харин хэмжээний хувьд жаахан бага санагдлаа. Манайх 1500 гаруй малтай Малынхаа тоонд харьцуулахаар дээд тал нь таван сая төгрөгийн зээл авах боломжтой юм байна” гэсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “Сайн малчин” хөтөлбөр, Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг голлон санхүүжүүлэх байгууллага нь Төрийн банк гэдгийг онцолж байсан юм.
Эмнэлгийн барилгад 18 тэрбум төгрөг зарцуулжээ
Ерөнхий сайдыг тус аймагт ажиллах үеэр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын нээлт болсон юм. Уг барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Энэ төвд эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлж, давтан сургалт явуулахаас гадна хоёр, гуравдугаар давхартаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зориулалтгай юм байна. 2008 оноос хойш Сүхбаатар аймаг 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн барилга барихад зарцуулсан бөгөөд нээлтээ хийж буй Эрүүл мэндийг дэмжих төвийн байр нь найм дахь шинэ эмнэлгийн барилга аж.
Шинээр эмнэлгүүд ашиглалтад орсноор гурав дахь шатлалын эмнэлэгт үйлчлүүлэгчдийн хувь 18.1 хувиар буурч, урьдчилан сэргийлэх үзлэг 40 хувиар нэмэгдсэн байна.
Нээлтийн үеэр 12 сумын эрүүл мэндийн төвтэй цахимаар холбогдсон нь Ерөнхий сайд болон албаны бусад хүний анхаарлыг татсан юм. Аймгаасаа сумын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдсоноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна зайн оношлогоо хийж, хоёр дахь шатлалаас хүнд, хүндэвтэр өвчтөнд оношилгоо, эмчилгээний зөвлөгөө өгч, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн байна.