Н.Батцэрэг сайдад Талиб Рифай талархал ирүүлжээ
2016.03.24

Н.Батцэрэг сайдад Талиб Рифай талархал ирүүлжээ

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга 

Монгол улсын Байгаль орчин,

Ногоон хөгжил,  Аялал жуулчлалын

Сайд, ноён Н.БАТЦЭРЭГ танаа

НҮБ-ын ДАЖБ-ын Торгоны Замын Аялал жуулчлалын Сайд нарын 6-р хурлын /2016 оны 3 сарын 9. ITB Berlin/ тухай

Мадрид. 2016 оны 3 сарын 17

Эрхэм хүндэт Сайдаа.

Берлиний ITB үзэсгэлэн, яармагийн үеэр / 2016 оны 3 сарын 9-нд / болсон НҮБ-ын ДАЖБ-ын Торгоны Замын Аялал жуулчлалын Сайд нарын 6-р хуралдаанд Сайд Та үндсэн илтгэгчээр оролцсон явдалд миний зүгээс гүн талархал илэрхийлж байгаадаа баяртай байна.

Уг хуралдаан “Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар Тогтвортой хөгжилд хүрэх нь” сэдвээр болж, энэ хүрээнд 2015 оны Берлиний ITB үзэсгэлэн, яармагт Монгол улс төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд Түнш орноор амжилттай оролцсон тухай туршлагыг Та олон улсад өөрийн биеэр танилцуулсан нь анхаарлын төвд байлаа.

Сайд Та уг хуралдаанд дэлхийн 20 гаруй улс, орны Аялал жуулчлалын сайд нарын хүрээнд Монгол улсад 2016 оны 10 сарын 13-15-нд болох “Нүүдлийн аялал жуулчлал ба Хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурлын талаар мэдээлж, сурталчилсан нь чухал ач холбогдолтой болов. Мөн Монголын Торгоны замын түүхийг НҮБ-ын Торгоны Замын Хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбон сурталчилсан маш сайхан видео танилцуулга үзүүлсэнд Танд баяр хүргэж байна.

Эрхэм Сайд Тантай болон таны багтай Берлин хотноо уулзаж, хамтран ажилласандаа таатай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа цаашид үр дүнтэй үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Эрхэм Сайд Та, миний гүн хүндэтгэлийг хүлээн авна уу.

Таныг хүндэтгэсэн:

Талиб Рифай