2016.03.22

Ой мод ДНБ-д өөрийн гэсэн эзлэх байр суурьтай байх ёстой

УИХ-ын гишүүн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй ярилцлаа.

Олон улсын ойн өдөр тохиож байна. Монгол улс ойн нөөц ямар байна вэ?

Өнгөрсөн жил бид ойн зорилтот тооллогыг хийсэн. Хуучин социализмын үед ч ойгоо тоолдог байсан. Манай ой бол Сибирийн ойн үргэлжлэл, өмнөд хэсэг. Бүх статистик тоонуудыг нэгтгэсний дараа нэгдсэн ойн тоо гарна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс ой модыг хамгаалах ёстой гэсэн бодлогыг явуулж ирсэн. Гэхдээ бодлогын анализ хийж орчин цагт ямар аргаар хамгаалах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ой ажлын байр бий болгож, ДНБ-д өөрийн гэсэн эзлэх байр суурьтай байх ёстой. Ингэснээр зохистой ашигласан баялгаараа ойгоо хамгаалах санхүүжүүлэлтийг босгоно.

Уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийн судалгаа бий юу?

Улаанбаатарын утаа гэдгийн ард нүүрстөрөгчийн дутуу исэл агаарт их хэмжээтэй ялгарч, жижиг тоосонцоруудын тухай асуудал яригдана.  Бид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулна гэдэг амлалт өгсөн.

Ойн салбарын санхүүгийн урсгал хэрхэн явагддаг вэ?

Ойгоо эдийн засгийн нүдээр харж эдийн засагжуулж чадахгүй байна. Байгаль хамгаална гэдэг зохистой ашиглаж байж дараа нь хамгаалалтаа зэрэг явуулахыг хэлдэг. Тэрнээс биш байгалийн, хүний хүчин зүйлийн эрсдэлд ч орхино гэсэн үг биш.