Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж
Уул уурхай
2016.03.23

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгуулага хамтран Олборлол үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг 2006 оноос хэрэгжүүлж байна.

Манай улс энэхүү санаачилгын хүрээнд тавшдаж буй бүхий л стандарт, шаардлагыг хангаж, санаачилгыг хэрэгжүүлэгч дэпхийн 51 орны дундаас ОҮИТБС-ын Удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг 2 удаа хүртсэн анхны улс болсон билээ.

ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр манай улсын нийгэм, эдийн засагт гарч буй үр нөлөө, бэрхшээл, сургамжийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэх зорилгоор ОҮИТБС-ын анхдугаар Үндэсний чуулганыг 2015 оны 11 сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Чуулганаас гарсан зөвлөмжийг өргөн олон түмэнд хүргэж байна.

Чуулганд төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, судпаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй, 13 аймаг, 11 сумын нутгийн удирдлага, иргэдийн хурлын тэргүүлэгчидзэрэг нийт 250 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Мөн ‘Төлснөө Нийтэл” иргэний нийгмийн олон улсын сүлжээний Евро-азийн бүсийн төлөөлөгчид оролцож, туршлага мэдээлэл хуваалцсан юм.

Ийнхүү 2 өдөр чуулж, оролцогч талуудын тодорхойлсоноор Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн, ололт амжилтыг дурьдвал:

-ОҮИТБС-ын гогдсэн тайлан 9 жил дараалан гаргаж, тайлангийн чанар, агуулга сайжирч, мэдээллийн бааз үүссэн;

-Сүүлийн 3 жил Засгийн газар олборлох салбараас олсон бүх орлогоо компани бүрээр гаргаж байна;

-Цахим тайлагналын систем нэвтрүүлж, тайлан гаргах үйл явцыг хялбаршуулж, мэдээллийн хүртээмжийг нэмэщүүлсэн;

Төр засгийн зүгээс эрдэс баялгийн салбар дахь эрх зүйн орчинг сайжруулж, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо тодорхойлж, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамжаас улсын төсөвт орох орлогын 30%- ийг сум, орон нутагт нь шууд хуваарилах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулах зохицуулалтыг Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь орон нутагт хүлээн авах орлогыг нэмэгдүүлсэн байна;

-Үндэсний түвшинд төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоо хангагдаж, харилцан итгэлцэл бий болсон;

Иргэний нийгмийн байгууллагууд ОҮИТБС-ын үйл явцад хяналт тавих, мониторинг үнэлгээ хийх, нөлөөллийн ажил зохион байгуулах, сургалт хийх, мэдээлэл түгээх зэргээр өргөн хүрээнд үр дүнтэй оролцож ирсэн;

Нөгөө талаас эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангахад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл байсаар байна. Үүнд:

-Бодлого тодорхойлох түвшинд ялангуяа УИХ болон орон нутпгйн ИТХ-ын түвшинд ОҮИТБС-ын тайлан мэдээллийг ашиглахгүй байгаа нь ОҮИТБС-д гөрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын оролцоо хангалтгүй байхад нөлөөлж байна;

-2012 оноос олборлох үйлдвэрлэл эрхлэгч, компаниудын ОҮИТБС-ын тайлан гаргах идэвх буурч байгаа нь ихээхэн санаа зовоосон асуудал болж байна;

ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэл тайланг шуурхай гаргах, мэдээллийг түүх

болголгүй хурдан шуурхай олон нийтэд хүргэх талаар зохистой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь ОҮИТБС-ын тайлангийн ач холбогдолыг бууруулахад нөлөөлж байна;

-ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг бүхий дэд зөвлөлийн үүрэг, оролцоо, хариуцлагын тогтолцоо тодорхойгүй, санхүүжилт дутмаг байдал ОҮИТБС-ын үцдэсний хэмжээнд салбарын засаглалыг сайжруулах хэрэгсэл болох үндсэн үүргээ хангаж чадахгүйд хүргэж байна;

-ОҮИТБС-ын тайлан дахь мэдээллийг хэрхэн ашиглах талаар олон нийт ойлголтгүй, арга зүй дутмаг, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын чадавх сул байгаад дүгнэлт хийж оролцоог сайжруулах талаар бодитой ажил хийгдэхгүй, төсөв хөрөнгө зарцуулахгүй байна;

Иймд ОҮИТБС-ын Үндэсний анхдугаар чуулганы олон талт оролцогчид Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн 2020 он хүртэлх дунд хугацааны стратегийн баримт бичигт тусгах арга хэмжээний талаар олон санал, санаачлага гаргасныг үүгээр баталгаажуулан, холбогдох байгууллагуудад ЗӨВЛӨМЖИЛЖ байна:

УИХ, ХУУЛЬ ТОГТООГЧ НАРТ

-Эрдэс баялгийн салбартай холбоотой аливаа хууль, тогтоомж, шийдюр гаргахдаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын нэгтгэл тайлан дахь мэдээллийг суурь судалгаа болгож ашигладаг байх;

-Төр засгийн өндөр адбан тушаалгнууц, бодлого тодорхойлогчид ОҮИТБС-ын хэрэгжилтэнд идэвхгэй оролцож, байгалийн баялгаас олсон орлогоо ирээдүйн төлөө үр ашигтай зарцуулж, түүнээс бүх нийтийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх;

-Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг шинэчлэн сайжруулж, яаралтай хэлэлцэн батлах;

-ОҮШБС-ыг Нээлтгэй засаглалын түншлэл, Шилэн данс, Төсвийн тухай хуулийн шинэчлэл, төрийн бусад бодлоготой уялдуулан хэрэгжилтийг үр дүнтэй хангах;

-Иргэний нийгэм шийдвэр гаргах түвшинд оролцдог байх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

-ОҮИТБС-ын орон нутгийн дэд зөвлөлийг үр дүнтэй ажиллах чиг үүрэг, санхүүгийн орчныг бүрдүүлж баталгаажуулах;

ЗАСГИЙН ГАЗАР, ЯАМ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУДАД

-ОҮШБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын оролцоог тогтворгой хангах, удирдах ажилтаны ажил үүргийн хуваарьт албан ёсоор оруулах;

-Засгийн газрын жил бүрийн ОҮИТБС-ын тайланд Үндэсний ауцитын газар баталгаажуулалт хийж, мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах;

-Олборлох салбараас олж буй орлогын урсгалыг бүртгэдэг төрийн байгууллагуудын программыг бий болгох, тайлан гаргах үйл явцыг хөнгөвчлөх;

-ОҮИТБС-ын тайлангаа гаргаагүй эсхүл буруу тайлагнасан төрийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцох, хариуцлагыг тогтолцоог сайжруулах;

-Аймгийн Аудитын газрын чадавхийг бэхжүүлэх замаар жил бүрийн ОҮИТБС-ын нэгтгэл тайланд хамрагддаггүй жижиг, дунд компанийн тайланг тулган багалгаажуулах;

-ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх дэд зөвлөлийн чиг үүргийг шинэчлэн батлаж, Засгийн газрын2012 оны 222-р тогтоолыг шинэчлэх, аймаг нийслэл, сум дүүргийн засаг даргын үр дүнгийн гэрээнд ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх талаар тодорхой нэг чиг үүрэг болгож оруулах; Компаниуд, мэргэжлийн холбоодын удирдлагуудад

-Нийгмийн хариуцлагын МNS:26001 стандартыг мөрдөж ажиллах, олон нийтэд сурталчилах;

-Компаниудьш ОҮИТБС-ын тайлан гаргах хуупьчилсан үүргийн хэрэгжилтийг хангуупах, тайлан гаргах ирцийг 100 хувьд хүргэх;

-Жижиг, дунд компаниудьш цахим тайлан гаргах чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

-Компаниуд жил бүрийн ОҮИТБС-ын тайландаа аудит хийлгэж, тайлагнасан мэдээлэл нь алдаагүй болохыг баталгаажуулж, аудитын захидал хавсаргах;

-Эрдэс баялгийн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бүх компаниуд “Ил тод байдлын” тайлангаа тогтмол гаргаж хэвших, тайлан дахь мэдээлээ үйп ажиллагаа явуулж буй сум, орон нутгийн иргэддээ мэдээлж ажиллах;

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЭВСЭЛ ,ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД

-Эрдэс баялгийн салбарын засаглалыг сайжруулах зорилго, үйл ажиллагаа бүхий төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн эвсэл, холбоод, идэвхтэй иргэд ОҮИТБС-ын үйл явцад идэвхтэй оролцож, тайлан дахь мэдээллийг ашиглан хяналтаа сайжруулах, олон нийтийн дуу хоолой болох;

-Иргэний нийгмийн байгууллагуудын бие даасан, хараат бус ажиллахад саад болж буй хүчин зүйлсийг судлаж, шийдвэрлэх арга замыг боловсруулан Үндэсний зөвлөлийн хурлаар жилд нэг удаа хэлэлцүүлж зохих шийдвэрийг гаргаж хэрэжүүлдэг байх;

-Орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч хүчин чармайлтаа үргэлжүүлэх;

-ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх хүрээнд зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх чадавхаа нэмэгдүүлэх;

-ОҮИТБС-ын тайланг олон нийтэд хүргэхэд хамтарч ажиллаж, орон нутагт нээлттэй өдөрлөг, уулзалт зохион байгуулах төрөл бүрийн арга зүй боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Үндэсний зөвлөлийн хуралд жилд нэг удаа үйл ажиллагаагаа тайлагнадаг байх;

-ОҮИТБС-ын хэрэгжилгэнд хяналт тавьж, авилга буурсан эсэх, засаглал сайжирсан эсэх, баялгаас олон нийт тэгш хүртэж байгаа эсэх зэрэг үр нөлөөг судлаж, үр дүнг Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулж улмаар олон нийтэд мэдээлэх ажлын тогтмолжуулах;

ОҮИТБС-ЫН ҮНДЭСНИЙ зөвлөл, АЖЛЫН ХЭСЭГ, АЖЛЫН АЛБАНД

ОҮИТБС-ын Үндэсний чуулганыгхоёр жил тутамд зохион байгуулж, өмнөх чуулганаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг олон талын оролцоотойгоор хэлэлцэн дүгнэж, ОҮИТБС-ын цахим тайлагналын системийг олборлох салбарын ил тод байдлын нэг цэгийн үйлчилгээ болгож өргөжүүлэх, бусад эх сурвалжуудыг холбож, нэг цонхны үйлчилгээ болгох;

-www. eitimongolia.mn сайгад аймгууцын дэд зөвлөлийн мэдээллийг аймаг тус бүрээр байршуулж, нэг цэгийн мэдээллийн цаг болгож, харилцан суралцах, мэдээлэл солилцох бололцоог бий болгох;

-ОҮИТБС-ын тайлан дахь мэдээллийг олон нийтэд мэдээлэх системийг боловсронгуй болгох, загварчлал бий болгох;

-Сургагч багш нарыг үргэджлүүлэнбэлтгэх, оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх;

-ОҮИТБС-ын хэрэгжилтийн төвлөрлийг сааруулж орон нутаг рүү шилжүүлэх, уул уурхайн холбогдолтой мэдээллийг цаг алдалгүй ил тод, нээлттэй болгож, үйл явцдаа ашиглаж байх орон нутгийн санаачилгыг өрнүүлэх, 2016 оныг дэд зөвлөлийг чадавхжуулах жил болгох, орон нутагт хэрэгжүүлэх аргачлал боловсруулах;

-Орон нутгийн хэрэгцээ, онцлогт тохирсон “Бүгдийг бус, чухлыг” онцолсон ОҮИТБС-ын орон нутгийн тайлангийн маягт, загвар боловсруулах, тайланг орон нутгийн түвшинд гаргах, олон нийтэд түгээх удирдамж боловсруулах;

-Материаллаг байдлын түвшинг эргэн харж ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэл тайланд хамрагдах хүрээг шинэчлэн тогтоох;

-Тайлангийн мэдээллийг бүх түвшинд ашиглах чадавх олгох, тохиромжтой арга зүй, аргачлалыг боловсруулах,түгээх;

-Ажлын албаны бүтэц, орон тоог нэмэгдүүлэх;

-Оролцогч талуудын оролцоог үнэлж, талуудын үүрэг, хариуцлагьгг тодорхойлох, Үндэсний зөвлөл, Ажпын хэсэг, Дэд зөвлөл, Ажлын албаны ажиллах, харилцах, харилцан тайлагнах, хариуцлага тооцох журмыг шинэчлэх, засаглалыг сайжруулах;

АЙМАГ, СУМЫН ИТХ, ЗАСАГ ДАРГА НАРТ

-Жил бүрийн ОҮИТБС-ын тайлангаа аймгийн Аудитын газраар баталгаажуулан цахим тайлангийн системээр хугацаандаа илгээж хэвших;

-Аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн, иргэд, иргэний нийгмийн тэгш оролцоог хангах, үйл ажиллагааг идэвхжүүлэх;

-Орон нутагтаа жил бүрийн 3 дугаар сард ОҮИТБС-ын нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өмнөх жилийн ОҮИТБС-ын тайлангаа иргэд, олон нийтэд мэдээлж ажилпах;

-Дэд зөвлөлийн үйл ажилпагааны санхүүжилтийн хараат бус, баталгаатай эх үүсвэрийг бүрдүүлж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх бүхий л таатай орчныг бүрдүүлэх;

-Аймаг, сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлд орж ажиплах идэвхтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг зохион байгуулалтанд оруулж, оролцоог хангах;

-Сум, орон нутгийн идэвхтэй иргэд, иргэний нийгмийн олборлох салбарын талаар авахыг хүсч буй мэдээллийн хэрэгцээ шаардлагыг ИТХ-ын төлөөлөгчийг тойрогт нь ажиллуулах замаар тогтмол тодорхойлох;

-Малчин өрхөд ОҮИТБС-ын мэдээллийг хүргэж ажиллах;

-Дэд    зөвлөлийн     үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, төсөв, төлөвлөгөөг батлаж өгөх, хяналт тавих;

-Дэд зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, төсөв, төлөвлөгөөг  батлах өгөх, хяналт тавих;

-Дэд зөвлөлийн удирдлага чиг үүргээр хангаж түүний үйл ажиллагааг дэмжиж ажиллах;

МОНГОЛЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАНЫ ОРОЛЦОГЧИД, ТАЛУУД