Эхэд урамшуулал олгох тухай хууль хүлээлт үүсгээд байна
2016.03.21

Эхэд урамшуулал олгох тухай хууль хүлээлт үүсгээд байна

Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг төрөлтийг дэмжиж, хүн амын тогтвортой өсөлтийг хангах, өрхийн амжиргааг сайжруулах зорилгоор боловсруулж, 5 жилийн өмнө өргөн барьсан ч одоо хүртэл хуулийн төсөл батлагдаагүй л байна. Өрх толгойлсон эцэг, эхчүүдийг дэмжих тухай ид яригдаж буй энэ цаг мөчид таван жилийн өмнө 3 ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл яригдаж байсныг энд сануулъя.

...Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал 0-16 насны гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж байгаа эхчүүдэд сар бүр урамшуулал олгож эхэлнэ. Энэ урамшуулалд хүүхэд үрчлэн авч, өөрөө хүмүүжүүлж буй, мөн гадаадад түр хугацаагаар амьдарч байгаа эхчүүд ч хамаарна...

Тухайн эх гурав дахь хүүхдээ төрүүлснээс хойш найман сарын дараа урамшуулал авч эхэлнэ. Дөрөв дэх болон түүнээс дээш хүүхдээ төрүүлэхэд ч бас ийм хугацааны дараа урамшуулал авах эрх нь үүснэ. Гэхдээ урамшуулал авах эх хоёр нөхцөл хангасан байна. Нэгдүгээрт хүүхдээ эсэн мэнд бойжуулж байх, хоёрдугаарт 06-16 настай хүүхэд нь ЕБС-д сурдаг байх ёстой.

Хэрэв эх өөрөө гурав дахь хүүхдээ төрүүлээд нас барсан бол эцэг нь, эсвэл үрчилж авсан эх, хууль ёсны асран хамгаалагч нь хуулийн нөхцөл хангаж байвал урамшуулал авах эрхтэй.

Өнөөгийн байдлаар Нийгмийн халамжийн тухай хуулиар эх хүнд жирэмсний таван сартайгаас эхлээд сар бүр 40 000 төгрөг, хүүхэд бүрт 20 000 төгрөг өгч байгаа ч өрхийн амьжиргаанд даацтай дэмжлэг болдоггүй гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна.

Тиймээс хуулийн төсөлд хүүхдийн тооноос хамаарч эхэд олгох урамшууллын хэмжээг тогтоожээ. Үүнд:

Эхнээсээ хүүхэд нь 16 нас хүрсэн тохиолдолд эхийн урамшуулал авах хэмжээ тэр хэмжээгээр буурна. Харин урамшуулалд хамрагдах иргэний тодорхойлолтыг хууль бусаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтан, хууль бусаар үйлдүүлсэн этгээдийн хэн, хэнд нь захиргааны шийтгэл, хариуцлага ногдуулна гэж тусгажээ.

Урамшууллын санхүүжилтыг Хүний хөгжил сангаас гаргах бөгөөд олгох журмыг Засгийн газар батална гэж уг хуулийн төсөлд заажээ.

Хуулийн төслийг боловсруулах явцад 1-2 хүүхэдтэй тэр дундаа ганц бие эхэд яагаад урамшуулал олгох тухай хуулийн төсөлд дурдаагүй вэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд урамшууллын хэмжээ дагаад нэмэгдэнэ гэж нарийвчлан тусгах нь зүйтэй гэсэн санал, шүүмжлэл дагуулж байсан бол хуулийн төслийг дэмжиж байгаагаа эхчүүд болон ахмадууд илэрхийлсэн юм.