Эрс шинэчлэлт хийсэн дөрвөн жил
Улсын маань цохилох зүрх болсон Улаанбаатар хотыг дэлхийн хот болгох зорилт дэвшүүлж, Нийслэлийн шинэчлэлийн баг эрс шинэчлэлт хийсээн байна.
Авлигагүй, хүнд сурталгүй, нээлттэй засаглал, аюулгүй, амгалан тохиолог орчинд ажилтай орлоготой иргэдээ амьдруулахын тулд өнгөрсөн дөрвөн жил засаглалын шинэчлэл бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүллээ. Улаанбаатар хот иргэндээ нээлттэй ил тод засаглалын шинэчлэлийг хийж байна. Үүний эхлэл нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байнгын ажиллагаатай болж 2012 оны 7-р сараас хойш ээлжит хуралдаан 32, ээлжит бус хуралдаанаар 127 асуудлыг хэлэлцэн баталжээ.
Харин НИТХ-ын тэргүүлэгчид 70 удаа хуралдаж нийтдээ 628 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон шийдвэр тогтоолыг эдгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
НИТХ-ын дарга Д.Баттулга: Би энэ хурлыг хуулийн дагуу ажиллуулна. Хуульд иргэдийн хурал ямар түвшинд ажиллах ёстой. Тэр төвшинд нь ажлуулах болно гэсэн тийм л өгүүлбэрийг хэлж байсан. ИТХ гэдэг бол тухайн нэгжийн үйл ажиллагааг бодлогын түвшинд хэрэгжүүлж байдаг, гол шийдвэрүүдийг гаргадаг хурал юм. Түүнээс жилд 1-2 удаа хуралдаад төсөв баталсан болоод бусад үед нь алга болчихдог зүйл биш.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...