Зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцэв
Зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцэв
2016.03.03

Зээлийн хүүг бууруулах боломжийг хэлэлцэв

“Ипотекийн, малчдын болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой юу” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, Р.Амаржаргал, С.Бямбацогт нар оролцов.

Тэд арилжааны банкуудын захирлууд, газрын дарга нараас тэтгэвэр, малчдын болон ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжийн талаар асуулт асуун, хариулт авлаа. Арилжааны банкны захирлууд эх үүсвэр байхгүй, нийлүүлэлт буурсан тул зээлийн хүүг бууруулах нөхцөл бүрдэхгүй байна гэж хариулав.

ХХБ-ны Иргэдийн газрын захирал “Банкууд дотоодоос эх үүсвэр татъя гэвч байхгүй. Гаднаас эх үүсвэр татахад манай улсын нэр хүнд өндөр байх ёстой. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь гаднаас хөрөнгө татахад сөрөг нөлөө үзүүлсэн” гэв. Мөн тэрээр хууль тогтоогчдоос барьцаа хөрөнгийн бүртгэл, лавлагааг цахимжуулах хүсэлт тавив. Ингэснээр банкны ажилтнуудын нэг зээлдэгчид зарцуулах цаг багасан, үйл ажиллагааны зардал буурах давуу талтай гэнэ.