Хүүхдэд эрсдэлтэй бүх хөдөлмөрийг хориглосон
УИХ дээр хүүхдийн эрхийн тухай хуул, хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсан. Энэ талаар ярилцахаар ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн С.Одонтуяаг урилаа.
Эдгээр хуулийг хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагуудын хүлээж байсан хууль. Хүүхдийн эрхийн тухай хуульд гэхэд хамгийн гол гол ахицтай заалтууд юу байна?
-Энэ бол яах аргагүй хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллагууд, төрийн бус байгууллага, хуульч, өмгөөлөгчдийн хүсэн хүлээсэн хууль болсон хэмээн баяртай байгаа. Ажлын дэд хэсэгт нилээн өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Хамгийн гол нь хүүхдийн асуудал хүн бүрт хамаатай учраас нийт улс орон даяар санал авсан. Нийт 27,700 саналыг байнгын хороон дээр цуглуулсан байгаа.
Ер нь Монголчууд хүүхдийн төлөө үнэхээр анхаардаг болсон байна. Хүүхдийн төлөө ногоон карт гэдэг аяныг өрнүүлээд чухал санаанууд гарсан. Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг яг цогцоор нь хамт ойлгож үзэх ёстой. Мөн энэ хууль батлагдсанаар бүх зүйл шийдэгдэхгүй. Тиймээс батлагдсан эрүүгийн, зөрчлийн тухай хууль, мөн одоо батлагдах гэж байгаа гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэт олон хуульд цогцоор байж хэрэгжинэ. Тиймээс хуулийг үйлчлэх хугацааг 9-р сарын нэгнээс гэж заасан байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/