Хурдан морь унуулах нь хүүхдэд аюултайд тооцогдох тушаал гаргалаа
2016.02.29

Хурдан морь унуулах нь хүүхдэд аюултайд тооцогдох тушаал гаргалаа

Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлагдлаа. Энэ хэсэгт насанд хүрээгүй хүүхдийн амь нас, эрүүл мэнд, ёс суртахуунд аюултай ажлын байрны жагсаалтад хурдан морь унуулах хэмээн орсон. Бүр тодруулбал жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс, 5 дугаар сарын нэгнийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаан, үсэргээн, хурдан морь унуулах нь хүүхдэд аюултайд тооцогдоно гэсэн Хөдөлмөрийн сайд тушаал гаргалаа.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Хөдөлмөрийн сайдын тушаал гарсан. Жагсаалтыг шинэчилсэн. Шалтгаан нь Монгол Улс олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орон. Жил болгон Монгол Улс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрийг устгах конвенцид нэгдсэн мөртлөө зохих арга хэмжээ авахгүй байна гэсэн шаардлага тавьсан байдаг. Үүнд анхаарах үүднээс өвлийн улиралд морины уралдаан зохион байгуулж, хүүхдийг морь унуулахыг хориглосон.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....