УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 46 асуулт тавьж, 30 удаа үг хэлжээ
2009.07.30

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 46 асуулт тавьж, 30 удаа үг хэлжээ

Улсын Их Хурлын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон Засгийн газрын ги
шүүдээс хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс төсөл санаачлагч, ажлын хэсгийн гишүүд, холбогдох ажилтнуудад хандаж 1101 асуулт тавьж хариулт авчээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба /66/, Д.Ганхуяг /46/, Ц.Даваасүрэн /42/, П.Алтангэрэл /36/, Р.Гончигдорж /34/, Ц.Сэдванчиг /34/, З.Энхболд /34/, С.Бямбацогт /33/, Д.Энхбат /30/ нар хамгийн олон асуулт тавьж, хариулт авсан байна.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүд давхардсан тоогоор 258 удаа 645 минут буюу 10 цаг 45 минут үг хэлсэн байна. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж /49/, Л.Гүндалай /36/, Д.Ганхуяг /30/, Ч.Сайханбилэг /28/, Ц.Баярсайхан /27/, Ц.Нямдорж /26/, Д.Энхбат /24/, С.Батболд /23/, Н.Ганбямба /21/, Н.Батбаяр /20/ хамгийн олон үг хэлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.