2016.02.26
Өвөрхангай АН-ынхан хуралдав
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Өвөрхангай аймгийн Ардчилсан намтай хамтран удирдах ажилтны зөвлөгөөнийг өчигдөр тус аймгийн төв Арвайхээр хотноо зохион байгуулав.
Зөвлөгөөнд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхжаргал, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Төмөрбаатар, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Мөн зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн 19 сумын Ардчилсан намын дарга, аймгийн төвийн багуудын үүрийн дарга нар оролцож намынхаа удирдлагуудтай санал бодлоо солилцжээ.