БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2016.02.23

Боловсролын салбарын үйл ажиллагаанд шашны үзэл огт ордоггүйг баттай хэлье

Иргэн Э.Цэрэндолгор нь БСШУ-ны яамны газрын дарга Б.Насанбаярыг шалгуулах хүсэлтийг тагнуулын ерөнхий хороо, авлигатай тэмцэх газар, мөрдөн байцаах газарт өгсөн.

Тэрээр “Б.Насанбаяр нь бүх түвшний боловсролын бодлогийн уламжлалт аргийг санаатайгаар эвдэн гуйвуулж Солонгосоос гаралтай олон оронд хүүхэд залуусын сэтгэхүйг өөрчилж, буруу зүйлд уриалдаг гэх Мүүний гаж урсгалын мөнгийг боловсролын салбараар дамжуулан угааж байна. Боловсролын салбараар дамжуулан Мүүний урсгалыг дэлгэрүүлж байна” гэж үзсэн. Харин Б.Насанбаяр “Намайг олон удаа гүтгэсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэн ч шашны үйл ажиллагаа явуулах боломжгүй, төрийн албаны хуулиар энэ бүхэн зохицуулагддаг” хэмээн хэллээ.

Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрээр “Манай яаманд Христийн шашинтай хүмүүс зөндөө байгаа. Буддын шашинтай хүмүүс ч зөндөө. Тэр Христийн шашины урсгалын хэрүүлээ хийдэг газраа л хий. Боловсролын бодлогод шашин орох ямар ч боломжгүй. Үүнийг би сайдын хувьд нотолж байгаа. Аль ч улсын боловсролд шашин ордоггүй. Орох аргай цаг үе. Харанхуйгаар шашны урсгалууд хоорондоо хэрүүл хийж, тэрийгээ боловсролын салбартай холбох гэж байвал тэр бол гүтгэлэг” хэмээн хэллээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....