МСҮТ-ийг төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байраар хангагддаг
Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэснээр ажилгүйдлыг бууруулж чаджээ гэсэн сайн мэдээ байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Мэргэжлийн сургалт үйлдэврлэлийн төв мэргэжлийн боловсролын салбарыг бид цаашид улам бэхжүүлж, чанаржуулж олон улсын түвшинд хүргэх шаардлага байгаа. Энэ утгаараа Азийн хөгжлийн банкны 25 сая долларын төслийг хэрэгжүүлж байна. Үүнд эхний 20 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хамруулж байгаа. Ингэснээр техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, Сургалтын програмыг олон улсын түвшинд хүргэх, багшлах заах ур чадварыг нэмэгдүүлэх үр дүнтэй чухал төсөл хөтөлбар байгаа.
Мэргэжлийн боловсролтой залуус улс орноо хөгжүүлэх гол суурь гэж үзэн төрөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхээр МСҮТ-ийг байгуулан, үйл ажиллагааг идэвхижүүлж, олон мянган ажлын байрыг, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж чадсан сайн мэдээ байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...