Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2016.02.22

Хятад руу 16 тонн хонины мах экспортлов

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ-руу мах экспортлох ажил албан ёсоор эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн 2015 онд махны экспортыг нэмэгдүүлэх, түүхий махыг хөрш орнууд руу худалдаалах чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу16 тонн хонины мах экспортлов. Үүнд Хүнс, хөдеө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бегөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар зэрэг албаны хүмүүс оролцжээ.

 Баруун таван аймгийн хувьд “Мон тува” компаниас гадна “Завханы хүнс”, “Хөвсгөл мах маркет” компаниуд үйлдвэрийн аргаар бэлдсэн махыгБНХАУ рууэкспорт- лох эрхтэй юм. Өмне нь олон улс руу түүхий мах экспортлоход малын өвчлөл, шүлхий саад болж байсан. БНХАУ-ын зүгээс манай улсад бүхэлд нь шүлхийн хорио тоггоогоод байсан бол өнгөрөгч есдүгээр сард шүлхййн өвчний эрсдлийн үнэлгээ шинжилгээ хийж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг таван аймгийн түүхий махны шүлхийн хорйгийг цуцалсан талаар албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн БНХАУ-аас гадна Вьетнам улсад гүн хөлдөөсөн хонь ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг манай улсын найман үйлдвэрт олгосон байна. ОХУ-ын гурван мужид мах гаргаж байсан бол бүс нутгийг өргөжүүлж найман мужид үхэр, хонь, ямааны махыг гаргахаар болсон аж. Манай улс БНХАУ-ын 13 боомтгой хиллэдэг байна. Газар нутгийн байршлын хувьд Бургастайн боомт нь баруун таван аймгуудтай хамгийн дөт холбогддог юм.

 Түүнчлэн 2016 оны эхний хагас жилд нийт 51400 тонн мах, үүнээс үхрийн мах 5800 тонн, хонины мах 18320 тонн, ямааны мах 15880 тонн, адууны мах 11400 тонныг олон улс руу экспортлох квотыг компаниудад олгоод байгаа ажээ.