Залууст боломж олгох хэрэгтэй
-Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
Сайн. Сайн байна уу? Намайг Цэнджавын Амарсанаа гэдэг. Шихихутуг Хууль Зүйн Сургуульд багшийн ажил эрхэлдэг. Хуульч мэргэжилтэй хүн. Ихэнх хүмүүс илтгэгч гэдгээр нь илүү сайн таних байх аа.
-Тэгвэл лекц уншдаг Ц. Амарсанаа гэдэг хүний талаар яриагаа эхлүүлье. Ер нь илтгэгч хүн их хөдөлмөрч гэж би боддог ?
Илтгэгч хүнд их хөдөлмөр шаарддаг шүү. Таны хэлж байгаа үнэн. Гэхдээ илтгэгч бүр тийм биш л дээ /хэхэ/ Олны дунд илтгэл тавьж байгаа чадваргүй хүн ч бас байна. Багш хүн оюутан сурагчиддаа мэдлэг түгээх хамгийн шилмэл арга бол Лекцийн арга. Тэгэхээр багш болгон хөдөлмөрлөхгүй байна гэж ойлгож болохгүй. Түүнтэй адил Лекц уншина гэдэг олон хүнд мэдлэг, мэдээлэл түгээх онцгой арга хэрэгсэл юм. Илтгэгчид хэрхэн Лекцээ бэлдэж уншиж судалж мэдлэгийг цэгцэлж оюуны хөдөлмөр гаргаж байгааг хүмүүс төдийлөн анзаардаггүй. .
-Та залуу хүний хувьд эрхэмлэх чухал зүйлийг юу гэж боддог бэ?
Хот хөдөөгийн олон оюутан залууст лекц, сургалт хийж явахад залуусын үзэл бодол хандлагын талаар нэлээдгүй сонсож ярилцаж явсан. Залуусын 73,1 хувь нь гадаадад гарч суралцах, амьдрах хүсэлтэй байна. Мөн өрхийн орлого дээшлүүлхээр 60 гаруй хувь нь банк, банк бус байгууллагаас зээлтэй байна. Өөрийн гэсэн тогтвортой ажлын байр орлог ч байхгүй байгаа нь маш их харамсалтай байгаа ажиглагдаж байна. Залууст ямар ч итгэл, хүсэл тэмүүлэл байхгүй болсон байна.
Бид мөрөөдлөө хулгайд алдсан мэт санагдсан. Нийгмийн хөдөлгөх хамгийн том хүч бол алсын хараа мөрөөдөл шүү дээ. Гэхдээ хоосон биш бодит мөрөөдлийн талаар ярьж байгаа шүү.
-Бодит мөрөөдөл гэж юуны талаар яриад байна вэ? Тайларлаач
Эцэг эх нь дарга болбол гэнэт сайхан ажилтай болчихно гэсэн бодолтой болчиж. Нэг ёсондоо бэлэнчилсэн сэтгэлгээтэй болж. Энэ ч бас аргагүй зүйл болчоод байна л даа. Учир нь тэднийг мөрөөдөх мөрөөдлийнхөө төлөө зүтгэх сэдэл буурч байна. Гэртээ өлсөөд өвчтэй нэгнээ яах вэ? гээд хараад сууж цаашаа харах, зүтгэх хүсэл эрмэлзэлгүй болсон олон залуучууд байна. Нэг талаас нь харахад тэдний буруу биш нийгмийн системийн алдаа гэж боддог. Тэгэхээр залуучуудын нийгмийн үзлийг буруу үзлээс салгах хэрэгтэй байгаа юм. Тархи юугаар дүүрнэ түүгээрээ ажиллаж эхэлдэг. Тэгэж байж бид нэг зорилгодоо хүрдэг.
– Та олон асуудлаар залуучуудад илтгэл тавьж байсан байх. Залуучуудад тулгамдаад байгаа асуудал юу байна гэж харсан бэ?
Энэ нийгмийн талаар ярихгүй байхын аргагүй. Гэртээ түлээгүй хүн дэлхийн хөгжлийг бодох гэдэг хэцүү шүү дээ. Манай нийгмийн дундаж давхарга байхгүй болж байгаад л хамгийн том айдас. Тухайлбал нийгмийн дундаж залуучуудын орлого эрс буурч байна. Тэд ном худалдаж авах, урлагийн тоглолт үзэх, өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах гээд оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байна. Тэгэхээр тархи хөгжихгүй цагт хөгжил яриад хэрэггүй байх гэж боддог.
-Хэрхэн яаж хөгжлийг хийх вэ? Та зөвлөөч
Нэгдүгээрт. Залууст боломж олгох хэрэгтэй. Тэд алдаа гаргасан ч алдаагаа засах ухамсар байгаа. Тэдэнд итгэ
Хоёрдугаарт. Нийгмийн томоохон салбаруудад шинэтгэл хийх хэрэгтэй тухайлбал төрийн зөв бодлого хэрэгтэй.
Гуравдугаарт. Залууст цалингаараа амьдрах боломжийг бий болгох.
Дөрөвдүгээрт. Нийгмийг эрүүл байлгах гэвэл залуусыг эрүүл байлгах хэрэгтэй.
Тав. Худалч биш байх. Аль аль нь нэгнээ хуурсан олон нэр дагуулсан худал мэдээ, мэдээлэл. Бодит үр дүнг хөгжлийг авчирна..Миний хувийн бодол.
–Залууст яг одоо юу хэрэгтэй байна вэ?
Санхүүгийн сахилга бат хэрэгтэй. Энэ хямралын үед хамгийн чухал зүйл ийм нөхцөлд хадгалалт хийх боломжгүй харин сахилга баттай байх хэрэгтэй.
– Төр тэр дундаа нийслэлийн хувьд цэцэг тарих шоу хийх биш Нэг том олон улсын стандарт нийцсэн номын сантай болмоор байна. Мөн сурагчид болон оюутны хөгжлийн дэмжих чиглэлээр үйл ажиллагаандаа тодорхой үр дүн бүхий төлөвлөлт гаргах хэрэгтэй байна.
Хувь хүн бүрийн ухамсар уриалга гаргах өөрөө өөрсдийгөө буруу өөгшүүлэхгүй байх хэрэгтэй байна. Юуны түрүүнд хүнийг муулах хов ярих энэ амьдралын үнэт цаг хугацаа утга учрыг алдагдуулж байна. Цахим орчинд онигооны групп хэдэн мянган гишүүнтэй харин оюунлаг групп нь хэдхэн зуу ч хүрэхтэй үгүй байна. Энэ бол залуус ямар хандлагатай байгааг харуулж байна. Хандлага буруу бол үйл буруу шүү дээ. Залуус бид хамтдаа тус тусын салбартаа сэтгэл гаргах бүтээлчээр хандвал нийгмийг өөрчлөх хялбархан шүү дээ. Энэ хотод сая гаруй л хүн ам байна. Эдийн засгийн цараа ч мөн адил ийм байгаа тэгэхээр бидэнд боломж бий.
-Бидэнд үнэтэй зөвлөгөө өгч ярилцсанд баярлалаа.
Танд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье