Мэндчилгээ
МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Цэндсүрэнгийн Сандуй
2016.02.05

Мэндчилгээ

Гал бичин жилтэйгээ учран золгож буй нийслэлчүүддээ амар амгалангийн цэнхэр хадаг дэлгэн мэндчилье.

Та бид нас нэмсэний, урин хаврын, эв найрын цагаан баяраа хотол олноороо ёс төгөлдөр тэмдэглэн, ахмадаа ачилж, нялхсаа энхрийлж, нэг нэгэндээ амар мэндийг ерөөж, ураг садан, элгэн түмнээрээ шинэ оноо угтан золгож байна.

Төрөлх хот маань иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр урагшлан ахиж, хотын хөгжил тасралтгүй үргэлжилж байна. Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Нийслэлийн МАН-аас хэрэгжүүлсэн мастер төлөвлөгөөнүүд хотын хөгжилд амжилт бүтээлийг дагуулж, өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 50- аас дээш хувь нь амьдардаг улсын төв болжээ. Хөгжлийн хурдац, хот тэлэлт, хүн амын өсөлтийн хурдтай нийслэлийн иргэд хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ хөгжлийн шинэ төлөвлөгөөг боловсруулан дэлхийд гайхагдах хот болгох боломж бидэнд бий. Улаанбаатар хотыг утаанаас, түгжрэлээс, хөрсний бохирдлоос, ядуурлаас аврах хариуцлагатай мөч Улаанбаатарчууд бидний өмнө тулж ирлээ. Энэ бүх сорилт, бэрхшээл, тулгамдсан асуудлыг даван туулахад хотын иргэн, хотын аж ахуйн нэгж, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, хамтын хүч чухал юм.

Ирж байгаа гал бичин жилд их хотын иргэд та бид хөгжлийн шинэ гарааг эхлүүлэх хариуцлагатай түүхэн үе байх болно. Хотын хөгжлийг өндөр өндөр барилга, үнэтэй автомашин, өндөр технологиор хэмжиж үнэлэхээс илүүтэй иргэн нь аз жаргалтай, амьдрах орчин нь тав тухтай, утаагүй, уур бухимдалгүй, хүнд сурталгүй, хүүхэд хөгшдөө дээдэлсэн" Аз жаргалтай хот” байлгахын төлөө нийслэлийн МАН ажиллаж, таны хөгжлийн төлөөх тэмүүллийн зүтгэх хүчин байхын төлөө чармайн ажиллаж байна.

Улаанбаатар хотын шавыг тавьж, анхны тоосгыг өрөхөөс өгсүүлээд үйлдвэр аж ахуйн нэгж, район дүүрэг байгуулах, хүн амын эрүүл мэнд, боловсролын тусламж үйлчилгээ гээд хотын хөгжилтэй холбоотой , хотын иргэний амьдралд хамаатай асуудал бүрийг шийдэхийн төлөө 90 жилийн түүхтэй нийслэлийн МАН- ын үе үеийн гишүүд, дэмжигчид, жирийн иргэд ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн билээ. Энэ их нөр хөдөлмөр зүтгэлийн дүнд нийслэл хот хөгжпийн шинэ шатанд гарч, дараагийн хөгжлийн шинэ гарааны босгон дээр ирлээ. Амар мэндээ мэдэж, ашдын ерөөлөө өргөдөг өвгөд дээдсийн өв их дэг соёлыг дээдлэн, ахмадуудынхаа бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, дунд үеийнхний хүч, залуу үөийнхээ зорилго тэмүүлэлд түшиглэн Улаанбаатар хотоо “Бид хамтдаа" хөгжүүлж чадна гэдэгт Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд итгэлтэй байна.

Ирж буй шинэ ондоо Улаанбаатарчууд минь эрүүл энх, элбэг хангалуун, сэтгэл тэнэгэр байцгааж, олз омог, амжилт бүтээлээр дүүрэн, баяр хөөрөөр бялхаж байх болтугай!

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Цэндсүрэнгийн Сандуй