"Нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэг
2016.02.01

Арьс ширэн бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал

МҮОНТВ-ын "нээлттэй хэлэлцүүлэг" нэвтрүүлэг Улс орны эдийн засгийн хамгийн чухал салбар болох аж үйлдвэр, тэр дундаа хамгийн өндөр боломжтой арьс ширний эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдлын талаар ярилцана.

Монгол улс арьс ширний салбарыг хөгжүүлэх ямар стратеги, бодлого баримталж байна вэ?

АҮЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох:

-Саяхан аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого гарсан. Энэ хүрээнд эхний таван жилд үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, түүхий эдээ дотооддоо бий болгох, улмаар импортыг орлох экспортыг дэмжих, энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхний таван жилийн стратегийг төлөвлөсөн. Гол үйлдвэрлэлийн салбарыг дэмждэг хоёр хэлбэр байгаа. Санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэр. Санхүүгийн хэлбэрээр  хамгийн түгээмэл явж байгаа нь хөнгөлттэй зээл олгох. Аж үйлдвэрийн бодлого маань 2030 онд Монгол улсыг өндөр технологи бүхий өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн хийдэг, нэмүү өртөг бий болгосон тэр салбарыг бий болгох бодлого руу чиглэж байгаа учраас бид үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг гаргасан. Санхүүгийн дэмжлэг нь зээлээс гадна санхүүгийн түрээс, зээлийн батлан даалт гэдэг үйлчилгээ байгаа. Санхүүгийн бус дэмжлэг бол  эрх зүйн орчин, тарифийн зохицуулалтыг хийж өгөх ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/