Ирээдүйн тэтгэврийн санд сөрөг нөлөөгүй
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордод төрийн хувь эзэмшил тогтоох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Дараагаар нь Ирээдүйн тэтгэврийн сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогуулан гишүүдийн асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариулсан юм. Гишүүд нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын санг давхар хэрэгжүүлснээр эрдсэл хүлээх эсэхийг тодруулж байлаа. Тэрбээр:
-Одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын санд тэтгэврийн сангийн бодлогыг хэрэгжүүлсэнээр ямар нэг эрсдэл, мөнгөний бодлого, макро эдийн засагт нөлөөлөх нөлөөлөх үүсэхгүй. Энэ нь өөрөө мөнгө нь гараад эдийн засагт шингээд хуримтлал үүссэн. Тиймээс балансаас балансад шилжсэн тохиолдолд нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл байхгүй. Мөн ипотекийн гэхээсээ илүүтэй ирээдүйн тэтгэврийн нөөц санд чухал ач холбогдолтой. Бид сүүлийн 20 жилд энэ чиглэлээр судалгаа явуулсан. Нийт 3 сая шахуу даатгуулагч, иргэдийн асуудал байна.
Одоогийн байдлаар 300 мянган тэтгэвэр авагч, даатгуулагч байгаа. Ирээдүйд 2030 онд энэ үзүүлэлт 7 хувьд хүрнэ. Энэ нь одоогийн тэтгэвэр авагчдын тоо хоёр дахин өснө гэсэн үг. 2030 оноос цааш өсөөд 12 хувьд хүрэхээр байгаа. Тэр үед тэтгэврийн эрсдэл бодит зүйл болж хувирах учир одоо яаралтай шийдэх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санг ямар нэг эрсдэлд оруулах гээд байгаа зүйл биш. Эрдсэл нь угаасаа үүссэн. Үндсэндээ 10 гаруй их наяд төгрөгийн бичилт, өр үүссэн. Тэтгэврийн даатгалын санг балансад авах нь өөрөө чухал зүйл.
Ипотекийн зээлээр хүү нь өсөөд явах боломжтой. Монгол банк цаашдаа санхүүгийн зуучлах үүрэг гүйцэтгэж болох хуулийнхаа дагуу явагдана Энэ тогтоолд Ипотекийн зүйл заалттай холбоотой заалт орох боломжгүй. Энэ нь жичдээ гарна хэмээсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэн байнгын хороодод шилжүүллээ.