2010.05.12

Хэнтий аймгийн Батноров суманд сүлжээний нээлт боллоо

Алслагдсан хөдөө сумдад үүрэн холбооны дэд бүтэц байгуулж харилцаа холбооны үйлчилгээгээр нутгийн ард иргэдийг хангахад асар их хөрөнгө хүч шаардагддаг бөгөөд Батноров суманд Жи-Мобайлын сүлжээг нэвтрүүлэхэд тус аймаг сумдын удирдлагууд болон УИХ -ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Б Бат-Эрдэнэ ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж Бүх нийтийн үүргийн сангаас хөрөнгө оруулалтын тодорхой хувийг шийдвэрлүүлсэн байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Нутгийн иргэд аймаг сумдын удирдлагуудтайгаа хамтран ажиллаж чадвал том жижиг гэлтгүй ямар ч бүтээн байгуулалтыг төвөггүй хийж болохыг Жи-Мобайлын сүлжээний нээлтийн үйл ажиллагаа харуулж байна. Дэд бүтэц байгуулахад шаардагдах хөрөнгө мөнгөний тодорхой хэсгийг сумын иргэд сарын цалингаасаа илүүчлэн бага ч гэсэн хандив цуглуулж идэвхийлэн ажилласан нь Бүх нийтийн үүргийн сангаас дэмжлэг хүлээхэд ихээхэн түлхэц болсон юм.

Ингэж тал талаасаа идэвхи зүтгэл гарган хичээснээр Батноров сумынхан үүрэн холбооны хамгийн хямд үйлчилгээтэй Жи-Мобайлын яриа болон интернетийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Энэ бол та бидний хамтын ажил юм шүү" хэмээн онцлон тэмдэглэлээ.Улсын тэргүүний соёлын төвөөр хоёр жил дараалан шалгарсан тус сумын соёлын төвийн хамт олон бүрэн хэмжээний урлагийн тоглолт бэлтгэж хүрэлцэн ирсэн зочид болон нутгийн ард иргэдээ баярлуулсан бол Жи-Мобайл компаний зүгээс Батноров сумын төр захиргааны албан хаагчдад бүтэн жилийн турш сүлжээндээ тэг төргөгөөр ярих эрхтэй Жи-10 үйлчилгээг бэлэглэж нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэдийн дунд сугалааны хонжвор тохируулж азын дугаар, үйлчилгээний нэгж, rap утасны азтануудыг тодруулсан юм.п.энх

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.