Ажлын гүйцэтгэл 94,6 хувьтай дүгнэгдлээ
Ажлын гүйцэтгэл 94,6 хувьтай дүгнэгдлээ
2015.12.28

Ажлын гүйцэтгэл 94,6 хувьтай дүгнэгдлээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 11 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар Онцгой байдлын ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, ажлын гүйцэтгэл 94,6 хувиар дүгнэгдсэнийг танилцууллаа.

Хурлаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцэв.

Хурлын төгсгөлд, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүдэд хандан зарим үүрэг, чиглэлийг өгсөн. Тэрээр, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны зорилтыг тодорхойлон, албаны хэмжээнд хэрэгжүүлэх ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын хугацаанд дахин боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 07, 08-нд болох Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулахыг анхааруулав.