Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо
Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа болон бусад албаны хүмүүс Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна.
Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө төр, засгийн бүх бодлого чиглэгддэг юм шүү гэж Ерөнхий сайд хэлээд "Бага насаа хайрлаж явна" дууг бүх хүүхэд багачуудтай хамт дууллаа мөн ирж байгаа шинэ жилдээ сурлагын их амжилт гаргахыг ерөөлөө.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Харшийн сүлд модны наадамд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлд шинэ жилийн бэлэг гардууллаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР