Дауны холбооны анхдугаар шинэ жил боллоо
2015.12.17

Дауны холбооны анхдугаар шинэ жил боллоо

Судалгаагаар зургаан сая гаруй хүн Дауны хам шинжтэй гэсэн дүн гарсан. Энэ төрлийн хам шинж өвчнөөс болж жилд 20 мянга гаруй хүн нас бардаг байна. Энэхүү өвчнийг 1826 оноос бүртгэж судалж эхэлсэн. Ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад хүний 46 хромсомын 21 дэх хос хромсом нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас дауны синдром үүсдэг. Энэ өвчин нь төрхөөс үүдэлтэй ч тэд эрүүл хүн шиг сэтгэж, ярьж чадахаас гадна сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй. Ялгаатай зүйл нь ганц бөгөөд тэр нь даун гэх тодорхойлолт юм.

Монголын дауны холбоо ТББ нь 2008 онд байгуулагдаж өдгөө 200 гаруй гишүүнтэй өнөр өтгөн айл болсон.  Дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрүүл байх, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, гэр бүлийнхэнд тусламж үзүүлэх зорилготой юм.

Шинэ жилийн арга хэмжээнд олон улсын тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн Дауны хам шинжтэй хүүхдүүдэд шагнал гардуулах ажиллагаа болж мөн хүрэлцэн ирсэн хүүхдүүд өвлийн өвгөнөөс бэлэг авч хамт дуулж бүжиглэн энэ үдэш хүүхдийн инээд дуу хуураар дүүрэн өнгөрлөө.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...