Намууд завсарлага авснаар чуулган хуралдсангүй
Төрийн ордон эл хуль байна. Уг нь хуваарь ёсоор өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах ёстой ч хуралдах асуудлаас болж гурван нам гурвуулаа завсарлага авсан тул өнөөдөр УИХ-ын гишүүдийн ихэнх нь ажилдаа ирсэнгүй.
Уг нь сонгууль болхоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулах эрхтэй байдаг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн хууль, улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх ёстой. Хуулийн хугацаа дуусахад 20 хүрэхгүй хугацаа үлдэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ард түмэнд эрх барих эрхийг нь боломжтой, үнэн зөв, шударга сонгуулийн хууль баталж өгөх үүднээс сонгуулийн хуульд зайлшгүй оруулах шаардлагатай зүйл байна. Үүнийг 12 сардаа багтаан батлах шаардлага тавьж байгаа. Үүнийг хүлээж авахгүй байгаа учир бусад асуудлаас завсарлага авч байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ард түмний зүгээс гацууртын ордын хувь хэмжээнд маргаантай байгаа. Бро гоулдыг анх ашиглуулж байсан нөхдүүд өнөөдөр хуурамч тэтгэвэрээ тогтоолгуулчихсан сууж байна. Ийм л арчаагүй зүйл болоод байгаа учраас үр дагавар дуусахгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Шантаажийн улс төр гэж хэлэх байх даа. Хойшилж байна гэдэг нь шинэ жил рүү л ойртож байна гэсэн үг. Зөвхөн баярын өдрүүдээр 200 гаруй хууль батлагдсан байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс ....