Хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулав
ОБЕГ
2015.12.10

Хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байхыг анхааруулав

Хүйтний эрч чангарч байгаагаас үүдэлтэйгээр ахуйн галын дуудлага эрс нэмэгдсэн байна.

Энэ нь  хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэгтэй холбоотой гэдгийг ОБЕГ-аас сануулав. Гал, түймрийн улмаас  иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, оронгүй болох явдал өвлийн улиралд багагүй өсдөг аж.

Тиймээс гадын аюулаас өөрсдийгөө болон үр хүүхэд, эд хөрөнгөө хамгаалахын тулд пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг анхааруулав.