“Оролцоонд суурилсан Жендэр аудит" сэдэвт сургалт зохион байгууллаа
“Оролцоонд суурилсан Жендэр аудит" сэдэвт сургалт зохион байгууллаа
2015.12.04

“Оролцоонд суурилсан Жендэр аудит" сэдэвт сургалт зохион байгууллаа

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Оролцоонд суурилсан жендэр аудит” төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр  “Оролцоонд суурилсан жендэр аудит” сэдэвт сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтын сургагч багшаар Непал улсаас Доктор, жендэр аудитын судлаач Жөүти Туладхар ажиллалаа.

“Оролцоонд суурилсан жендэр аудит” сэдэвт сургалтаар Жендэрийн аудитыг төлөвлөх, жендэрийн үзэл баримтлалыг үнэлэх, жендэрийн дүн шинжилгээний гол хүрээ, баримтын судалгаа болон ярилцлага зэрэг сэдвүүдийн хүрээнд ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын ОУ-ын зөвлөх мэдээлэл хийж, бусад орны туршлагаас суралцан Монгол Улсын талаарх мэдээлэл солилцлоо.

Тус сургалтын үр дүнд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд жендэрийн аудит хийхээр болсон юм.

Оролцоонд суурилсан жендэр аудит нь чанарын аудитын нэг хэлбэр бөгөөд түүнийг санхүүгийн аудитаас ялгахын тулд нийгмийн аудит гэж нэрлэдэг бөгөөд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлт, үйл ажиллагаандаа нэгтгэхэд гарч буй ахиц дэвшилд мониторинг хийж үнэлэн, цаашдын ажлын чиг баримжааг тогтоож, алдаа дутагдал, тулгарч буй бэрхшээлийг илрүүлэн тэдгээрийг шийдвэрлэх арга замыг зөвлөж, илүү үр дүнтэй шинэ стратеги санал болгодог байна.